x

Б.Пүрэвдорж: Казиног хэзээ ч хождоггүй юм. Монголчууд казинод тоглох хэрэггүй

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. 2019-2020 оны намрын чуулган өндөрлөсөнтэй холбоотойгоор намрын чуулганы үр дүнг танилцуулсан бөгөөд улс эх орны эдийн засагтай холбоотой гол шийдвэрүүдийг гаргаж чадсангүй хэмээн дүгнэлээ.

АН-ын зөвлөлийн дэд дарга Б.Пүрэвдорж: 

2019-2020 оны намрын чуулган тодорхой асуудлыг шийдвэрлэсэн чуулган байсан. Харамсалтай нь эдийн засгийн асуудлаар иргэдэд нааштай үр дүнд хүрч чадсангүй. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр бид 30 гаруй санал гаргаж, 10 гаруй санал дэмжигдсэн. Ерөнхийлөгчийг УИХ-аас томилох, Засгийн газрын өрийн хэмжээг УИХ-аар тогтоож байх, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тавьсан ч харамсалтай нь хүлээж аваагүй.

УИХ-ын тойрог, мандатын тухай хууль дээр хатуу байр суурьтай байсан. Монгол Улсын 46 хувь нь амьдарч байгаа нийслэл хотын мандатын тоог бууруулахгүй байх байр суурь барьсан. Харамсалтай нь нийслэлийн мандатын тоог багасгасан. Үүний баталгаажуулалт нь 2020 оны төсвийн тухай хуулиар нийслэлийн хөрөнгө оруулалтыг эрс танасан. 600 орчим тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтаас татсан. МАН ирэх сонгуулиар нийслэлээс санал авахгүй гэдгээ тооцоолсон учраас нийслэлийн хөрөнгө оруулалтыг орон нутаг руу татсан. Өөрсдийн сонгогдох боломжтой, ашигтай гэж үзсэн тойргууд руугаа хөрөнгө оруулалтыг татсан.

"Саарал жагсаалт"-д Монгол Улс орсон. УИХ-ын гишүүд хариуцлага хүлээдэггүй зарчмаараа үлдсэн. Өнөөдөр ам.долларын гүйлгээ нэг улсын хяналтад орсон. Валют, ам.долларын гүйлгээ БНХАУ-ын нэр бүхий хоёрхон банкаар дамжиж байгаа нь харамсалтай асуудал. Энэ нь бизнесийн нууцлал алдагдах нөхцөл бий болсон учраас саарал жагсаалтаас гарах асуудлыг яаралтай хийх ёстой. Намрын чуулганаар хэд хэдэн хууль оруулж ирж, батлах байсан ч санаатайгаар унагасан гэж үзэж байна. Тиймээс эрх баригчдад саарал жагсаалтаас гарах сонирхолгүй байна.

Эрх баригч нам ЖДҮ, 60 тэрбумаараа хоёр хуваагдсан, УИХ-ын нэр хүндийг байж болох хамгийн доод түвшинд аваачсан, гэмт хэрэгт холбогдсон асуудал олон бий. Тиймээс УИХ өөрөө тарах талаар Ерөнхийлөгчийн уриалгыг хүлээн авч, УИХ тарах ёстой байсан ч энэ асуудлыг мөн хэлэлцээгүй" гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Танай зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон таны казино тоглож байгаа зураг, бичлэг гараад байна. Та тайлбар өгөх үү?

-Д.Эрдэнэбат дарга хөдөө орон нутагт ажиллаж байгаа, түүний өмнөөс би тайлбар хийх боломжгүй. Миний тоглож буй зураг бол эртний зураг. Гэр бүлийхэнтэйгээ амралтаараа гадаадад явж байхад буудлаас 50 долларын ваучер өгсөн, түүгээр тоглосон. Тэр үед хуульд хориглосон заалт байгаагүй. Төрийн албаны хуульд өөрчлөлт орж, казино тоглохыг хориглосноос хойш би тоглоогүй. Би хуулиа сахидаг хүн. Төсвийн олон тэрбум төгрөгөөр казино тоглосон хүмүүс бий. Казиног хождоггүй юм, тиймээс монголчууд казино тоглох хэрэггүй.

-Ардчилсан намын удирдлагууд Хятад улсад айлчилж, санхүүжилт босгох гэж байна гэх яриа гараад байна?

-АН-ын удирдлагууд БНХАУ-д айлчилсан. Монгол Улсын эдийн засагт ач холбогдолтой улс бол хоёр хөрш. Ялангуяа Хятад улстай сайн харилцаатай байх нь нийгэм, эдийн засагт маш чухал. АН аливаа нэг улс орон томоохон аж ахуй нэгж, олигархиудаас төрийн сонгуульд зориулж мөнгө авахгүй. Гишүүд нь өөрсдөө мөнгө хандивлаад, намынхаа үйл ажиллагааг санхүүжүүлээд явна.

-НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг цагдан хорьсон, энэ асуудлыг мөн танай намын дарга С.Эрдэнэтэй холбож тайлбарлаад байх шиг байна?

-Нийгмийн даатгалын мөнгийг тухайн жилд нь банктай гэрээ хийж, нэг жилийн хугацаатай байршуулж байсан. НДС-гийн мөнгийг өсгөсөн гэж тухайн үед Ц.Уртнасан даргыг магтаж байсан. Тухайн үед "Капитал" банк Монголбанкны судалгаагаар сайн банкинд хамруулж байсан. Гэтэл үүнээс хойш дөрвөн жил өнгөрчихөөд байхад өөр банкинд байршуулахгүй явсан нь эрх баригчдын буруу. Эрх баригчид Капитал банк дампууруулсан асуудлаа сонгуулиас өмнө дарахын тулд ажлаа өгсөн хүнийг барьж хорьсон. Энэ бол цэвэр улс төрийн зорилготой.

-Долоон хүн гэдэг хэцүү, цөөн юм. Улс төрийн урт үед бүх зүйл дээр гал тавиад байх нь үнэ хүндээ алдана. МАН маш их алдаа хийсэн. МАН-ын "ЖДҮ", "60 тэрбум" гэж хоёр хуваагддаг. Бид том асуудлыг нь шийддэг. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж өгсөн нь, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулж өгсөн нь, сая Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж өгсөн  нь АН-ын зөвлөл. Том асуудлыг шийддэг нь АН-ын зөвлөл гэж ойлгож болно

-Ардчилсан намын зөвлөл хэр сайн сөрөг хүчин байж чадсан бэ?

--Долоон хүнтэй сөрөг хүчин гэдэг хэцүү. Нөгөө талаас улс төрийн урт үед бүх зүйл дээр гал тавиад байх нь үнэ хүндээ алдана. МАН-ын бүлэг "ЖДҮ", "60 тэрбум"-аараа хуваагддаг. Бид том асуудлыг нь шийддэг. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж өгсөн нь, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулж өгсөн нь, сая Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж өгсөн нь АН-ын зөвлөл. Том асуудлыг шийддэг нь АН-ын зөвлөл гэж ойлгож болно. МАН маш их алдаа хийсэн. Гэвч алдаа болгон дээр дөрөөлж, шархыг сэдрээх боломж бага байлаа. Гэхдээ бид сөрөг хүчнийхээ үүргийг хангалттай биелүүлсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 25 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 29 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 34 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 9 цаг 41 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 9 цаг 43 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 9 цаг 48 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 9 цаг 51 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 9 цаг 55 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 12 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 26 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 29 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 33 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 15 цаг 46 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 15 цаг 52 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 15 цаг 54 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цаг 59 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 1 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 7 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 14 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top