x

С.Жавхлан: Монголоо гэсэн үзэл бодлыг минь хүлээн зөвшөөрсөн нам байтугай чөтгөртэй ч хамтарна

УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа.

-2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирээд байна. Та нэр дэвших үү?

-Үүнийг ярихад хараахан эрт байна. С.Жавхлан гэдэг хүн улс төрд байх ёстой юу гэдгийг эхлээд түмэн олноосоо асууя.

-Танд улс төрийн намууд нэлээдгүй санал тавьж байгаа гэсэн. Үнэн үү?

-Би УИХ-ын гишүүнээр ажиллаж байх даа ЖДҮХС-гаас зээл авсангүй, офшор данс нээсэнгүй, хулгай дээрэм хийсэнгүй, буруу зүйл хийж, эв эеийг алдагдуулсангүй. Эсрэгээрээ хагаралдаад байвал монголчууд өөрсдөө хохирох тухай, үндэсний ёс заншлаа дээдлэх, өв уламжлалаа хайрлан хамгаалах талаар ярьсан.

Миний энэ эерэг хандлага нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, сайшаагдсан учраас бүхий л улс төрийн намууд манай намыг сонгооч ээ гэдэг саналыг тавьсан. Нялуунаас шулуухан нь дээр. Миний Монголоо гэсэн үзэл бодлыг хүлээн зөвшөөрсөн нам байтугай чөтгөртэй ч би хамтарч чадна.

Жавхлан намд орохгүй ээ. Харин миний үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрсөн намыг Жавхланд оруулж болох юм. 

-Өнгөрсөн дөрвөн жил дуу хоолойгоо хэр хүргэж чадсан бэ?

-УИХ-ын чуулганаар дандаа голыг нь олж, үнэнийг хэлж, төрийн бузар булхай зүйлсийг илчилж, идээ бээрийг нь задалж чадлаа. Миний амласан ганц амлалт бол түмэн олны сэтгэлийг чилээж буй бусармаг зүйлстэй тэмцэх юм.

Түүнчлэн Монголын түмэн олон монгол дээлээ өмсөж, ёс заншлаа дээдэлж, үнэн, зөв, шударга зүйлс Монголын тал нутагт дэлгэрээсэй гэдэг байр сууриндаа ганхалгүй зогссон. Түүнээс таалагдах гэж санаан зоргоор зам тавьж, байшин барьж өгнө гэж амлахгүй гэдгээ шударгаар хэлсэн.

Үүнийг манай тойргийн иргэд ч мэдэж байгаа. Үнэнийг хэлээд суух бол маш том хариуцлага. Үүнийг хэн ч яагаад хэлж чадаагүй байна вэ гэхээр “Намаа өмөөрөх үү, бүлэглэлээ бодох уу, өөрийгөө бодох уу, ирэх дөрвөн жилээ бодох уу, дарга юу гэх бол” гээд олон зүйлд тархи нь эргэлзэж байдаг учраас бусад гишүүдийн хувьд зовлон байдаг юм байна лээ.

Уг нь хэлэхийг хүсдэг л байх. Энэ нь надад мэдрэгддэг. 2016-2020 оны УИХ-ын гишүүдийн хэлсэн үгийг шүүгээд үзвэл миний дайны арангад хүрч ирэх хүн ховор доо. Мэдээж, надаас илүү туршлагатай улстөрчид, надаас илүү бодлоготой, бодлогоо хэрэгжүүлж байгаа олон хүн бий. Бүгд муу гэж хэлэхгүй. Бас бүгд сайн гэж хэлж чадахгүй.

-Нийгмийн зөв залуурдах талаар та бишгүй ярьж ирсэн хүн. Таныхаар нийгмийг хэрхэн зөв залуурдах ёстой вэ?

-Залуурдах. Энэ үгний үндэс нь залуу гэж байгаа юм. Залуучууд идэвхэжмээр байна. Оюун санаагаа цэвэрлэж, соён гэгээрүүлэх ажлыг хийх хэрэгтэй. Энэ улсын цусны бөөм нь чи өөрөө юм. Тиймээс чи өөрийгөө өөрчил. Өөрийгөө өөрчлөхгүйгээр бусдыг өөрчилнө гэж үгүй. Монгол чамаас л эхэлнэ.

Хүн хэлэхээс нааш цаас чичихээс нааш гэдэг. Үг чинь үнэн зөв бол үйлдэл чинь зөв болдог. Тэгэхээр хүн бүрийн тархи, сэтгэл зүрх зөв байвал бид нарын үйлдэл ч зөв байна. Монголын эд эс болгон ийнхүү сэрсэн цагт л Монгол Улс мандан бадарч, эвлэлдэн нэгдэнэ. Үүнийг багцлаад Монголчлол гэж нэрлэдэг.

-Хөдөлгөөн үүсгэн байгуулаад явъя гэсэн бодол танд байдаг уу?

-Тийм зүйлийг хүсдэг. Нэгдэх амархан ч нэгдээд цаашаа явах хэцүү. Оюун санааны нэгдэл гэдэг бутардаггүй. Харин ашиг сонирхлын нэгдэл сэвшээ салхины аяыг даалгүй тарчихдаг. Монгол дээрээ нэгдэж чадаагүй мөнгөн дээр нэгдсэн улсууд яаж нэгнийгээ барьж иддэгийг бид нар харж байна.

-Та тойрог дээр хэрхэн ажилласан бэ?

-Би зам барьж өгье гэж амлаагүй. Тэгсэн ч маш их хөдөлгөөнтэй байсан. 2018 онд Баянзүрх дүүргийнхээ сургуульгүй байсан X хороонд нийслэлийн 142 дугаар сургуулийг төсөвт суулгаж 942 хүүхэд гэртээ ойрхон сургуультай болсон. УИХ-ын гишүүний бүтэн жилийн төсөв бүгд орсон.

2019 онд дөрвөн цэцэрлэг, хоёр сургууль төсөвт мөн суулгасан. Энэ ажил 2020 онд мөн үргэлжлээд явж байна. Гачууртын Шар хоолойн 3.9 км замын ажил ирэх гуравдугаар сараас ажиллах эхлэх гэж байна. Энэ ажил хойшилсоор байгаа.

Учир нь зам барих компаниудын хооронд тендерээс болж хоорондоо маргаж шүүхдэлцэж ажил удааширсан. Нийт хороодын иргэдээс ирсэн хүсэлт, санаа бодлыг чадлын хэрээр сайн сонсож ажилдаа тусгаж ажилласан. Иргэдээс ирсэн олон хүсэлт өргөдлүүдэд зохих ёсны хариултуудыг өгсөн.

-Та саяхан төрийн дууллыг шинэчлэн дууллаа. Хүмүүсийн сэтгэл их хөдөлж, таныг буцаад уран бүтээлээ хийгээд яваасай гэж ярих юм билээ?

-Дуу гэдэг аялгуутай яриа. Бүх монгол хүн төрийн дууллаа цээжлээсэй гэж бодож дуулсан. Соён гэгээрүүлэх ажилдаа ч шантралгүй зүтгэнэ. Би ЖДҮ авч, офшор данс нээж төрөөс мөнгө идсэн үйлдэл гаргасангүй. Надаас буруу зөрүү зүйл хайгаад гутааж харлуулах гээд олдохгүй болохоор ганц олсон алдаа нь тэр юм байна.

Миний ганцхан муу алдаа нь сайхан дуулдаг юм байна. Дуу бол ерөөлийн тарни. Хэдий тайзан дээр дуулахгүй байгаа ч төрийн ордонд дуу хоолойгоо хүргээд л явж байна. Буцаад уран бүтээлээ хийгээд явах хүсэл байлгүй яах вэ. Гэхдээ дуугаа дуулаад явж байх хооронд минь бүх газар, шороог маань зарчих гээд байна шүү дээ. Тэгэхээр миний дуу хоолой худлаа болох гээд байна.

-Таныг өнгөрсөн шинэ жилээр ирээд дуу дуулаад өгөөч гэсэн саналыг хүмүүс тавьсан уу?

-Тийм санал ирсэн. Нуугаад яах вэ.

-Та энэ дөрвөн жилийн хугацаанд ямар хууль батлуулав?

-Монгол Улсын сонгуулийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай заалт бүхий хуулийг санаачилсан. Энэ хууль маань сонгуулийн тухай хуульд өгүүлбэр төдий утга санаа нь гажуудаж орсон.

Гол үзэл санаа нь бол офшор данстай, ЖДҮ-гээс зээл авсан Монголын төрийн хөрөнгийг шамшигдуулсан луйварт орооцолдсон гэх хүмүүсийг их хуралд нэр дэвшүүлэхгүй гэсэн заалт бүхий хууль юм. Харамсалтай нь 100 хувь биеллээ олсонгүй. Монголд 650 гаруй салбар хуулиуд байна. Хуулиараа бол бид баян. Энэ их хууль байгаад амьдрал сайхан болсон нь хаана байна. Ёс заншил дотор хамгийн том бичигдээгүй хуулиуд бий.

-Бие даагч гишүүн учраас УИХ-д ганцаардах үе бишгүй л байх...

-Нэг талдаа маш их хаасан, хашсан зүйл байдаг. Ганц дайчин ганцаардахгүй гэдэгчлэн дуу хоолойгоо хүргэж чадсан. Үнэн ганцаддаггүй. Энэ их хэрүүлээ больж, эвлэрэлдэн нэгдэх он цаг ирсэн. Энэ ам цагаан хулгана жилд Монголын төр цэгцрээсэй. Иргэд зөв сонголтоо хийгээсэй. Ийм л зүйлийг амин зүрхнээсээ хүсэж явна даа.

-Та шинэ намтай холбоотой байгаа юу?

-Шударга иргэдийн нэгдсэн эвслийг би дэмжиж гурав, дөрвөн аймгаар явсан. Надад ШИНЭ нам санал тавьж, үзэл баримтлалаа явуулсан. Үзэл баримтлалтай нь танилцаж байгаа.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ. Ингээд парламент 74 гишүүнтэй боллоо. Энд таны байр суурь ямар байгаа вэ?

-Н.Номтойбаяр гишүүн эдгээр асуудлуудаа шалгуулсан нь дээр шүү дээ. Өөрөө ч тийм бодолтой байх шиг байсан.

-Энэ удаагийн парламентад янз бүрийн асуудалд холбогдсон олон гишүүн байлаа шүү дээ. Тэдгээр хүмүүсээ эрх баригч нам аваад л үлддэг шүү дээ...

-Буруу зүйл хийсэн бол явах л ёстой. УИХ-ын танхим эрхэлж байдаг газар биш. ЖДҮ-д холбогдсон гишүүдийн асуудал алга болчихлоо. Үүнийг ч гэсэн яримаар байна.

-Сонгуулийн тухай хуулийг УИХ баталсан. Сонгуулийг томсгосон тойргоор явуулахыг та дэмжиж байгаа юу?

-Тойрог томроод ирнэ гэдэг маань улс орноо бодсон Монгол гэдэг нэгдсэн том бодлого руугаа зангидахад сайн талтай гэдэг үүднээс арай дээрдсэн болов уу гэж найдаж байна.

-Коронавирусийн асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Эзэн Чингис хаан өөрсдийн хийснийг ид, өөрсдийн хийснийг өмс. Эс тэгвээс бусдын идэж болно гэж сургасан байдаг.

Гэтэл титэм гэдэг ганцхан вирусээс болж яаж бужигнаж байгаагаа бид харах хэрэгтэй.

Амны хаалтаа хийж чадахгүй хэмжээнд бид ирчихээд байна. Намайг долоон настай сургуульд ороход хүүхэд болгоноор амны хаалт оёулж байсан. Үүнийг чинь хүн л хийж байгаа шүү дээ.

Гаднаас юм хайгаад гуйланчлаад яваад байх шаардлагагүй гэдгийг хэлмээр байна. Сая хүмүүс гурил аваад хөдөө гэр рүүгээ явж байна гэж байна. 2012 он ч гэсэн гэр рүүгээ л явж байсан. Болж бүтээд ирэхээр Монголоо үгүйсгэдэг. Болохоо байгаад ирэхээр Монголоо гэдэг. Эцсийн дүнд Монгол л биднийг аварна.

-Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг баталсан. Үйл явц нь хэр зөв явсан бэ?

-Сонгуульд ялалт байгуулаад Засгийн эрх авсан тэр үеэс л энэ асуудлыг ярьж эхлэх байсан юм. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх явцдаа тэтгэврийн зээлийг тэглэнэ гэдэг саналыг гаргасан бол ахмадууд бахархаж, баярлаж хүлээж авах байсан.

Гэтэл сонгуулийн жил эхлэв үү, үгүй юү нэг л сэрж боссон хүмүүс хайр зарлаад эхэллээ. Энэ бол тогтолцооны гажиг.

Та нарын зээлийг тэглэлээ одоо биднийг сонгооч ээ гээд ийм л том сонгуулийн сурталчилгааг төрийн дээд албан тушаалыг аваад сонгуулийн хуулийг уландаа гишгэж сонгуулийн сурталчилгаа хийж болдгийг бид харж байна. 2021 оны тавдугаар сард зээлгүй ахмадууд мөнгө олгохоор болсон.

Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуульд манай намаас дэвшсэн хүнийг дэмжээрэй гэж байгаа нэг талын авлигал. Таалагдах гэсэн арга. Үнэхээр хайртай бол сонгуульд гарсныхаа дараа ярьж эхлэх байсан. Тийм болохоор ахмадууд маань нэг зүйлийг ойлгоосой гэж хүсэж байна.

Энэ шийдвэр бол зөвхөн намын шийдвэр биш төрөөс гаргаж байгаа шийдвэр гэдгийг ойлгоорой. Би их хурал дээр хэлсэн. Хүнд тусалж байгаа бол чимээгүй туслаад явах шиг сайхан юм байдаггүй юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (202.126.89.233)
    Монголоо гэсэн сэтгэл энэ хүнд байх юм олуулаа болоорой
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.126.89.233)
    Тойрогтоо их л хөрөнгө оруулалт хийсэн байна шдээ. Бас зөв хууль санаачилж
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Сонгогч (66.181.187.180)
    Монголоо гэсэн бүх хүнийг тэр тусмаа Жавхланг 100% дэмжинээ санаа зоволтгүй
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Монгол хүн (66.181.187.180)
    Үхэр мо гэж бичсэн малд доорх үгийг бичсэн юм шүү
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.195.35)
    Уншиж байгаад залуурдах гэдэг үгний үндэс нь залуу гэдэг дээр очоод уншихаа болив. Наад үгийн чинь үндэс нь зал. Тэгээд залуур болж байгаа. Худлаа попрох гэж ийм монгол хэлнээс гажууд юмыг зөв болгож тайлбарлах хэрэггүй. Худлаа гар. Монгол хэлээ олигтой мэддэг юм байх гэсэн чинь үгүй шив...
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.91.115.48)
    Эх оронч дүр эсгэсэн залуу гэж би боддог
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
  • zochin (66.181.189.205)
    Чаана биз, ёстой худалч, зүгээр л увс руугаа явж үз
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
  • Баагий (64.119.25.197)
    Маш зөв сайхан ярилцлага болжээ. Жавхлан шиг зөв бодолтой зөв хүмүүс л эвлэлдэн нэгдэж байж өнөөгийн нийгмийн муу муухайг дарж улсаа хөгжлийн замд хөтлөн оруулж чадна
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Жавхлан муу хэлж байгаа хүн бүр Монгол хүн биш,Монголоо үгүйсгэгч,атаархагч, хэн нэгний гар хөл бологч илжиг л байж таарна даа
      2020 оны 02 сарын 10
    • Зочин
      Монгол гэдгээ харуулж дандаа дээлээ өмсөж хараад байхад эмэгтэй гишүүд дээл их өмсч харагдсан бага ч гэсэн өөрчлөлт тэгээд ч дээл өмссөн хүнийг хөдөөнийх гэж хардаг байсан хандлага өөрчлөгдөж Монголоороо дээлээ өмсч гангардаг боллоо шүү дээ.Энэ Жавхлангийн ач
      2020 оны 02 сарын 10
    • Анд
      УИХ харж байхад гишүүдийг үнэнээр нь хэлж улайтал авч байсан шүү.Маш зөв ганц дайчин ганцаардаагүй бид дэмжинээ.
      2020 оны 02 сарын 10
    • Зочин
      Дэмжиж байна зөв хүн шүү
      2020 оны 02 сарын 10
    • Зочин
      Санал нэг бна
      2020 оны 02 сарын 10
  • Үхэр Мо (139.5.219.214)
    Дөрвөдүүд төрөлхийн л ийм л хуурамч муу зальтай байдаг юм шиг байналээ. Олонч дөрвөдийг харсан яаг ижилхэн нэг ийм сайхан хоосон ярина. Нямдоржийг л хар. Монголын соц үеийн архаг тагнуулч нарт баригдчихаад Н. Энхбаяр ба Нам-аа барьж явсаар байгаад хэргээс мултлуулаад нөгөө өөрийг нь барьсан хүмүүсээ шоронд хийж дөнгөсөн.
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Тэнэгт хар мал минь дөрвөд хүн төрийг 44 жил удирдаж энэ зэрэгтэй авч ирсэн юм шүү чиний чадах чинь яасым
      2020 оны 02 сарын 10
    • аа тийм
      Нямдорж дөрвөл биш байдгийм битгий их мэдэмхийр
      2020 оны 02 сарын 10
  • Буян (66.181.161.91)
    Бас л тэнэгээ гайхуулж байдаг буян юмаа
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 16 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 25 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 47 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 1 цаг 18 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 1 цаг 40 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 1 цаг 46 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 2 цаг 1 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 2 цаг 12 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 2 цаг 19 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 2 цаг 25 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 2 цаг 30 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 2 цаг 36 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 2 цаг 39 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 2 цаг 43 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 2 цаг 45 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 49 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 2 цаг 53 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 56 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 20 цаг 43 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 20 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top