x

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээ тусгаарлаж өгнө үү, Хууль зүйн сайд аа!

Дэлхий нийтээр аюулын харанга дэлдсэн шинэ коронавирусын халдвар манай улсад өдөр ирэх тусам ойртож байна. Дархан-Уул, Өвөрхангай аймагт сэжигтэй тохиолдлууд бүртгэгдэж, эхний шинжилгээгээр “сөрөг” үзүүлэлттэй гарсан ч тайвшрах боломж өгөхгүй байна.

Өнгөрөгч бямба гаригт манай улсын иргэдийн хамгийн ихээр зорчдог БНХАУ-ын Эрээн хотын захиргаа, Халдварт өвчнөөс урдчилан сэргийлэх штабаас нэгдүгээр зэргийн хөл хорио тогтоолоо. Шинэ коронавирусийн тархалттай газраас Эрээн хот руу зорчсон иргэдийг албадан буцаах, ирсэн тохиолдолд тусгаарлах газарт 14 хоног хөл хорионд байлгахаа зарлав.

Манайхтай хил залгаа ӨМӨЗО-д шинэ коронавирусийн халдварын сэжигтэй 1533 иргэнийг эмнэлгийн хяналтад оруулж, коронавирусаар халдварласан нь тогтоогдсон  54 тохиолдол бүртгэгдсэн байна. БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37251-т хүрч биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 хүн байна. Шинэ вирусаар халдварласан гадаадын иргэн нас барсан тохиолдол АНУ-д гарав.  

Нэг үгээр хэлбэл, шинэ вирусын халдвар манайд орж ирэх нь цаг хугацааны асуудал болов. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас улсын нэг эмнэлгийг тусгаарлаж, коронавирусийн халдвараас сэргийлэх, эмчлэх тусгай зориулалтын эмнэлэг ажиллуулна гэв. Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шинэ вирусийн халдвар тархалтаас сэргийлэхийн тулд удахгүй болох цагаан сарыг нийтээрээ тэмдэглэхгүй байх санал гаргав. Уг асуудлуудыг удахгүй /магадгүй өнөөдөр/ Засгийн газрын хуралдаанаар эцэслэх биз.

Тиймээс Эрүүл мэндийн сайдын нэгэн адил эгэл жирийн “иргэний хувиар” нэг санал хэлэхэд шинэ коронавирусийн халдвар, тархалтын үед ашиглах тусгай зориулалтын эмнэлгийг Төрийн ордны баруун талд байрлах Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг дээр ажиллуулья. Энэ эмнэлгийг сонгох ёстой хэд хэдэн шалтгаан ч байна.

Нэгдүгээрт, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь манайд баригдсан улсын эмнэлгүүдээс хамгийн сүүлд баригдсан, эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн хувьд хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хамгийн гол нь төрийн тусгай албан хаагчдад үйлчилдэг гэдгээрээ нийтийг хамарсан гамшиг, ослын үед хүчитгэн ажиллуулахад хамгийн тохиромжтой эмнэлэг. Мөн тус эмнэлэгт цэргийн тангараг өргөсөн эмч нар ажилладаг учир онц дэглэм, хорио цээрийн үед энгийн эмнэлгийн эмч нараас илүү дэг журамтай, нягт нямбай, хариуцлагатай байх нь тодорхой.

Хоёрдугаарт, хэдийгээр тус эмнэлэг нь “төрийн тусгай албан хаагчдын” хэмээн нэрлэгддэг боловч яг энэ ажил үүргийн дийлэнхийг Цэргийн төв эмнэлэг нуруундаа үүрдэг. Харин ТТАХНЭ-ийн хувьд төрийн албан хаагчид, тэдгээрийн ар гэрийг хүлээж авдаг эмнэлэг болоод удаж байгаа. Тиймээс улсын бусад эмнэлгүүдтэй харьцуулахад ачаалал харьцангуй бага, ерөнхийдөө сайн дурын үндсэн дээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг гэх үү дээ.

Тиймээс цаг хугацаа давчуу, улсаараа түгшүүртэй байгаа энэ хүнд үед ТТАХНЭ-ийг тусгаарлаж, тусгай зориулалтын эмнэлэг ажиллуулья. Ингэхийн тулд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгэл гаргаад албан хаагчдаа Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлээд, харьяаллын бус үйлчлүүлэгчдээ эмнэлэг өөрөө дүүрэг, дүүргийнх нь эмнэлгүүд рүү явуулчихад л болох юм.

Харьцуулбал, улсын бусад эмнэлгүүд маань энгийн үед ч ачааллаа дийлдэггүй, хэвтэн эмчлүүлэх ор олддоггүй, эм, тариа хүрэлцдэггүй, техник, тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтай гээд асуудал бэрхшээл олон. Хамгийн гол нь тэнд эмчлүүлж байгаа, эмчлүүлэх, оношлуулахаар хэдэн сараар хүлээж байгаа жирийн иргэдийн эрх ашгийн үүднээс эдгээр эмнэлгүүдийг  тусгаарлах боломжгүй юм. Иргэддээ үйлчилдэг нэг ч гэсэн эмнэлгийг тусгаарлаж битүүмжиллээ гэхэд угаасаа доголдолтой байгаа эрүүл мэндийн үйлчилгээнд дахиад нэг доголдол үүснэ гэсэн үг.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандаж хэлэхэд дэлхий даяар аюулын харанга дэлдэж байгаа энэ аюултай халдварын үед “иргэний зориг” гаргаж, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг тусгай зориулалтаар нь ашиглах боломж олгоно уу гэж хүсэх байна. Тэгвэл эмнэлгийг шорон болгохгүй гэж (Уг нь бол шорон биш, цагдаагийн байгууллагыг л оруулах гэж байсан) заргалдсаар байгаад авч үлдсэн тусгай үүргийн эмнэлгийн чинь ач тусыг монголчууд нийтээрээ үзэх болно. Нөгөө талаас төрийн тусгай алба хаагчдынхаа нэрийн өмнөөс иргэдийнхээ өмнө хүлээж буй хариуцлага, аюулгүй байдлыг нь хамгаалж буй хэрэг юм.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Иргэн (66.181.185.68)
    Энэ Нямдоржтонгууд "БИ ҮХЭХЭЭР ЧИ ҮХ" гээд АМЬ ТАВИХ нь ээ. АРЧААГҮЙ АМИА бодсон АМЬТАД.......
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Иргэн (66.181.185.68)
    Энэ Нямдоржтонгууд "БИ ҮХЭХЭЭР ЧИ ҮХ" гээд АМЬ ТАВИХ нь ээ. АРЧААГҮЙ АМИА бодсон АМЬТАД.......
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (59.153.87.251)
    энэ заяа гэгч ямар эргуу нь байна аа Хотынхоо тевд яалгах гэж хатгаас хийгээд байна Хужаа юм бишуу Нэр нь хуртэл
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Bitgii tenegt. . . (59.153.85.124)
    Bitgii tenegt. Khotiin tuvduu bairlana gej yaaj bodoj setgej chadaj bna. Eniig sanaachilsan duraak
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Яг үнэн
      2020 оны 02 сарын 10
  • Зочин (66.181.161.126)
    Хаха бүр хотын төвдүү ямар нэгэн халдварт өвчний үед ч, жирийн үед ч манай улс шиг хотынхоо төвд ХӨСҮТөвөө байгуулсан улс орон хаа ч байхгүй, л болов уу, корона вирус манай улсад.орж ирвэл дийлэхгүй сүйрнэ, хятад хээрийн бүсийн олон эмнэлэг барин хорио цээрийн бүс байгуулан халдварласан иргэдээ байршуулж байна. халдвар тээгчдийг хомроглон барьж ч байна. Бусад улс орон далай тэнгист… гээд бүгд хүн амын суурьшлийн бүсээсээ гадагш хол хорио цээрийн бүс байгуулсан… манайх эмнэлэг барих ур чадвар сэтгэл.байхгүй ч хотын төвөөс гадагш, зайд оршин хувийн болоод улсын объёоктыг түр ашиглах хэрэгтэй, хамгийн наад зах нь хотоос холхон орших томоохон нэг цэргийн ангийг бүрэн суллаж ашиглах хэрэгтэй, ингэж байж иргэдээ авран авч үлдэнэ. Тус корона вирусын шинэ төрлийн вирус нь одоо олон төрлөөр.халдварлагддаг нь тогтоогдоод байна. нууц үедээ ч халдварлагдаж байгаа манаых шиг иргэдээ шалгасан болоод тараагаад байгаа улс орон одоогоор алга, ухань хотын голомтоос ирсэн хэдэн иргэнээ тэдэнтээ ажилласан тээвэрлэсэн хэдээ л тусгаарласан… сэжигтэй хүмүүсийг тусгаарласан энэ бүгдийгээ мөн л хотыгхоо төвд тусгаарлаж байна… Хятад улсад сүүлийн хэд хоногт шөнөдөө халдварлагид нь хэдэн мянгаараа нэмэгдэж, халдвараар үхэгдэгсэд нь бүр зуугаар тоологдох хэмжээнд хүрч байна. Хятад гүрэн анагаах ухаандаа дэлхийд тэргүүлдэг улс орнуудын нэг тэд 10хонгогт багтаан халдварлалтын хүрээг хумина гэж олон улсад амласан ч дийлэхгүй сандарч байхад… Манайх юун хотын төвд эмнэлэг ашиглах эргүүтхээ л боль ,хятад улс үнэхээр дийлэхгүйд хүрвэл устгахаас өөр гарц байхгүйд.хүрнэ…
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
  • Hamgiin teneg hunii sanal bna.haldbartai tahal mayagiin geed bhad hotiin tubduu tusgaarlah emneleg baiguuliyach geh shig ... (150.129.142.93)
    Zochin
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.20)
    Тэнэгрээд солиороод байгаарай. Үл мэдэгчээ.Өндөр хариуцлага үүрдэг хэт ачаалалтай эмнэлэг байдаг.
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
    • Х
      Харуцлагагүй эмнэлэг хаанх бна. Зүгээр байрлалын хувьд хотын төв л гэж үзэж болохым
      2020 оны 02 сарын 10
  • Иргэн (202.21.111.218)
    Хамгийн олон хүнтэй хотынхоо төвд дэмий байх аа.Аль болох захдуу хотоос гадагш байвал зүгээр биз дээ
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 10 цаг 15 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 10 цаг 19 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 10 цаг 23 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 10 цаг 28 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 10 цаг 49 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 10 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 11 цаг 26 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 11 цаг 33 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 12 цаг 0 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 18 цаг 2 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 19 цаг 28 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 19 цаг 40 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 19 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 20 цаг 25 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Уржигдар 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Уржигдар 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Уржигдар 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Уржигдар 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ...
Top