x

Эрээн хотод нэгдүгээр зэргийн хөл хорио тогтоолоо

Манай улстай хиллэдэг БНХАУ-ын Эрээн хотын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх штабаас тус хотод нэгдүгээр зэргийн хөл хорио өчигдөр орой зарлажээ. Зарлан мэдээлэх хуудаст дараах дөрвөн шаардлагыг тусгасан байна. 

Тодруулбал, "Нэгдүгээрт, шинэ коронавирусний тархалт ихтэй газраас Эрээн хот руу ирэхийг төлөвлөж байгаа иргэд тархалт зогсохоос өмнө ирэхгүй байхыг сануулж байна. Үүнийг зөрчсөн иргэнийг албадан буцаах, эсвэл тусгаарлах газарт 14 хоног хөл хорионд байлгах бөгөөд гарах зардлыг тухайн иргэн өөрөө даана.

Хоёрдугаарт, Вирусийн эрсдэл ихтэй газраас хэдийн ирсэн иргэд гэртээ 14 хоног байх бөгөөд дураараа гадагш гарч үл болно. 

Гуравдугаарт, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах товчоо иргэдэд энэхүү зарлан мэдээлэх хуудсыг WeChat болон бусад сувгаар шуурхай хүргэж мэдээлэх үүрэгтэй. 

Дөрөвдүгээрт, цагдаагийн газар, хороодын хариуцлагатай ажилчид нэгэнт Эрээн хотод ирсэн хүмүүсийг гэрээс нь гаргахгүй байхыг хянаж ажиллахыг үүрэгдэв" гэжээ. 

БНХАУ-ын ӨМӨЗО-д шинэ коронавирусийн халдварын сэжигтэй 1533 иргэн эмнэлгийн хяналтад байна. Коронавирусаар өвчилсөн нь тогтоогдсон  54 тохиолдол бүртгэгджээ. 

Тухайлбал, Ордос хотод 11, Баотоу хотод 10, Хөххотод 7, Баяннуурт 6, Хөлөнбуйрт 5 тохиолдол бүртгэгджээ.

БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37251-т хүрч биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 хүн байна.

Дашрамд дурдахад, Манай улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол илрээгүй ч Монгол Улсын Засгийн газраас монгол иргэнийг БНХАУ руу зорчихыг гуравдугаар сарын 2 хүртэл хязгаарласан. Тус улс руу албан ажлын зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд Улсын онцгой комиисын даргын зөвшөөрлөөр улсын хилээр гарна. Харин улс хоорондын ачаа тээвэрт уг хязгаарлалт хамаарахгүй юм. Энэ хугацаанд Монгол Улсын иргэн зөвхөн Буянт-Ухаа, Замын-Үүд боомтоор эх орондоо хил нэвтрэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 17 цаг 59 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 18 цаг 36 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 18 цаг 45 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 19 цаг 7 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 19 цаг 17 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 20 цаг 24 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 21 цаг 39 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top