x

Олон нийтээс оноо цуглуулах овсгоотой гишүүн алга

  • Эрх баригчдад ээлээ өгөх хуулийн хэрэгжилт гацсанаас нэр хүндээ өсгөх боломж нь нэгээр хасагдав

  • Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг цуцалсан үед малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчээс авах шимтгэл орлогын "Цоорхойг" нөхөх учиртай

Парламент баталсан хууль, шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Гэвч УИХ энэ үүргээ хангалтгүй биелүүлж байгааг ганцхан хуулийн хэрэгжилтээр жишээ татан дүгнэж болохоор байна. Өнгөрсөн онд УИХ 2020 оны улсын төсвийг батлахдаа Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хамт баталсан. Эл өөрчлөлтөөр хуулийн хэрэгжих хугацааг ганцхан жил байхаар тогтоосон юм. Өөрөөр хэлбэл 2020 оны эхнээс 2021 он хүртэл ганц жилийн хугацаатай хэрэгжих хууль гэсэн үг.

Харамсалтай нь хууль хэрэгжих хугацаанаас хоёр сар шахам өнгөрөөд байхад нэг ч малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч шимтгэлээ нөхөн төлөөгүй байна. Холбогдох төрийн байгууллага журмаа баталж чадаагүйгээс төлөх боломж ч бүрдээгүй байгааг албаныхан тайлбарлаж буй. Энэ хууль салбарын харилцааг бус нийгмийг хамарсан үйл ажиллагааг зохицуулах учраас парламентаас гаргасан чухал шийдвэрт тооцогдоно. Цаашлаад улсын төсвийн орлого, тэр дундаа Нийгмийн даатгалын сангийн (НДС) орлогын бүрдүүлэлтэд чухал нөлөөтэй юм.

УИХ өнгөрсөн оны төгсгөлд Ерөнхийлөгчийн тавьсан НДШ-ийг хоёр хувиар нэмэхийн эсрэг хоригийг хүлээн авсан. Үүнтэй холбогдуулж тус сангийн зарим орлогыг бууруулж баталсан. Тухайлбал, ААН, байгууллагаас төлөх шимтгэлийн орлогыг 79 тэрбум, ажиллагсдаас төлөх шимтгэлийг 86 тэрбум, сайн дурынхыг найман тэрбум төгрөгөөр бууруулсан. Харин бусад орлогоос 74.7 тэрбум төгрөг олно гэж тооцсоныгоо 248.8 тэрбум болгон нэмэгдүүлсэн юм.

Бусад орлого гэдэг нь өнөөх малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тушаах мөнгө болох нь тодорхой. Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг цуцалсан үед малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчээс авах шимтгэл орлогын тодорхой “цоорхойг” нөхөх учиртай. Мөн УИХ 2020 оны төсвийг батлахдаа малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалыг нөхөн төлүүлэх хууль хэрэгжсэнээр 133.1 тэрбум олно гэж тооцоолсон. Гэвч энэ орлого хуулийн хэрэгжилтгүйгээс төлөвлөсөн хэмжээгээр бүрдэхгүй байх нөхцөл нэмэгдсээр байгааг харсаар сууна. 

Үүний үр дүнд ирэх намар НДС-гийн алдагдал тойрсон маргаан улам ширүүснэ гэдгийг ч тооцоолох чадвар алга. Уг нь эрх баригчид энэ хуулийг хэрэгжүүлснээр ард түмэнд таалагдана хэмээн тооцож сонгуулиас өмнө хэрэгжүүлэх зорилт тавиад байсан юм. Гэвч хайхрамжгүй гишүүд, хайнга засгаасаа болж “их санасан газар есөн шөнө хоосон хоноход” хүрэх нь. УИХ-ын гишүүд хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ ухамсарладаггүй юмаа гэхэд сонгуульд оноо цуглуулах боломжийг ашиглахгүй байгаа нь сүйхээгүй гэдгийг илтгэж буй.

Овсгоотой бас олигтой түшээдтэй байсан бол нийгмийг хамарсан үйл ажиллагааг зохицуулах хуулийн хэрэгжилтийг Засгийн газраас нэхэж, салбарын сайдад асуулга хүргүүлэн үүргээ нэр төртэй гүйцэтгэх боломж дүүрэн байна. Шулуухан хэлэхэд УИХ-ынхаа нэрийг барьж, гишүүнийхээ эрх мэдлийг ашиглаад олон нийтээс оноо цуглуулах овсгоотой гишүүн энэ парламентад алга.

"Засгийн газрын мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 4 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 20 цаг 18 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу...
Top