x

“Шивээхүрэн” боомтоор 16 компанийн 400 орчим автомашин нүүрс тээвэрлэж байна

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь “Шивээхүрэн” хилийн боомтод ажиллалаа.

“Монгол,Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ боомтуудыг Хятадын хаврын баяраар буюу нэгдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд түр хааж, 28-наас цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Түүнээс хойш хоёрдугаар сарын 6-н хүртэл хоёр орны 1,349 зорчигч, 843 тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлжээ.

Нүүрс тээвэрлэлтийн 50 компани үйл ажиллагаа явуулдгаас өнөөдрийн байдлаар 16 компанийн 400 орчим автомашин нүүрс тээвэрлэлт хийж байгаа аж.

Шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Шивээхүрэн боомтод онц халдварт өвчин гарах үеийн ажиллагааны урьдчилсан төлөвлөгөө”-г шинэчлэн баталж, холбогдох байгууллагуудтай харилцан ажиллагааг тодотгосон. Боомтын нөхцөл байдал болон зорчигч, тээврийн хэрэгслийн хил нэвтрэлтийн мэдээг хоёр цаг тутамд өгч, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Одоогоор тус аймгийн Засаг дарга, Онцгой комиссоос шийдвэрлэсэн 10 сая төгрөгөөр халдвараас хамгаалах багаж хэрэгсэл, ариутгагч шингэн, биеийн дархлааг дэмжих витамин, шүүсээр алба хаагчдыг хангасан ч хоёр хоногийн нөөцтэй байна.

Иймд алба хаагчдын хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, тусгаарлах байрны асуудлыг шийдвэрлэж өгөхийг “Шуурхай бүлэг”-т уламжилжээ.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар84953292_187428575838502_6983380200662761472_n.jpg

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 10 цаг 16 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 10 цаг 20 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 10 цаг 23 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 10 цаг 28 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 10 цаг 50 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 10 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 11 цаг 26 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 11 цаг 33 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 12 цаг 1 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 18 цаг 3 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 19 цаг 29 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 19 цаг 41 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 19 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 20 цаг 25 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Уржигдар 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Уржигдар 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Уржигдар 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Уржигдар 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ...
Top