x

УИХ-ын дарга Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Г.Занданшатар Канад улсаас Монгол улсад суугаа Элчин сайд хатагтай Катрин Ивкофийг өнөөдөр хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд, (2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барьсан) “Манай хоёр орны хооронд найрсаг дотно харилцаа амжилттай хөгжиж байна. Канад бол Монгол Улсын гуравдагч хөрш, хөрөнгө оруулалтын томоохон түнш мөн” гэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Канад нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн адил үнэт зүйлстэй бөгөөд хамтын ажиллагааг зөвхөн уул уурхайгаар хязгаарлахгүй эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа харилцан тэмдэглэсэн юм.

Элчин сайд К.Ивкоф хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүхий л чиглэлээр хөгжүүлэх, ялангуяа Канадын хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа нотлоод энэ удаагийн парламент Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амжилттай хийсэнд баяр хүргэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр засаглал хоорондын хяналт-тэнцлийг хангах, төрийн бодлого урт хугацаанд тогтвортой байх эрх зүйн үндсийг тавьсан. Сүүлийн 10 гаруй жил яригдсан энэ өөрчлөлтийн төслийг хоёр жилийн турш олон нийт, судлаачдын дунд хэлэлцүүлж боловсруулаад парламент зургаан сар тасралтгүй хэлэлцэн баталсан. Тогтолцооны шинэчлэлийг хийж, байгалийн баялгийг ард иргэдийн мэдэлд байлгах, үндэсний баялгийн сан байгуулах шинэ зохицуулалтыг оруулсан” гээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалын талаар товч мэдээлэл өглөө.

Элчин сайд хатагтай Катрин Ивкоф Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн талаар мэдээлэл өгч, санал солилцов. Уг төслийг 2018-2021 онд хэрэгжүүлэх юм.

УИХ-аас Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан. Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдлыг хангах үр дүнтэй механизм бүрдүүлэх, төрийн албанд чадахуйн зарчмыг хэвшүүлж төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, ёс зүй, сахилга, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр шинэчлэлийн томоохон алхам хийхэд дээр төсөл чухал дэмжлэг үзүүлснийг УИХ-ын дарга Г.Занданшатар цохон тэмдэглээд Канадын Засгийн газрын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байна гэв. 

Түүнчлэн уулзалтын хүрээнд талууд цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 27 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 32 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 36 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 9 цаг 43 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 9 цаг 45 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 9 цаг 50 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 9 цаг 54 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 9 цаг 57 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 14 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 28 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 32 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 35 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 15 цаг 48 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 15 цаг 54 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 15 цаг 56 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 1 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 3 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 9 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 16 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top