x

Гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжүүлэх 11 байршилд сонгон шалгаруулалт зарлалаа

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын  Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж, Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Мөнхтуул нар өнөөдөр барилгын загвар зурагт тавигдах ерөнхий шаардлага болон гэр хорооллын дахин төлөвлөлийн хүрээнд сонгон шалгаруулалт зарласан талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт барилга байгууламж барих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн материалуудыг нийслэлийн нэгдсэн төвүүд дээр  нэгтгэн төвлөрүүлж, 10 хоногийн дотор шийдвэрлэдэг байна. Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул “Барилга барих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн барилгын зураг төсөл, архитектур төлөвлөлт болон загвар зургаа батлуулсан гэх зэрэг стандартын дагуу үндсэн шаардлагуудыг хангасан материалуудыг хоёр хоногийн дотор бүрэн шийдвэрлэдэг. Гэтэл материал дутуу, стандартын дагуу бүрдүүлээгүй, зөвлөх компаниудын даалгавар дутуу байдлаас үүдэж материал буцах тохиолдол гарч байгааг иргэд буруу ташаа ойлгож хүнд суртал гаргасан мэтээр гомдол гаргадаг” гэв.

Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж “Хотын захирагч С.Амарсайхан 2020 оныг стандарттай хот болгох зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд орчны аюулгүй байдлыг хангаж барилгын хашаа хатгах А даалгавар буюу зөвшөөрлийг  заавал авах ёстой. Үүний дараагаар барилгыг эхлэх гэрчилгээг авдаг. Журмаар зохицуулсан зохицуулалтаар түр хашаатай байх нөхцөл шаардлагуудыг Хот байгуулалт хөгжлийн газрын вэб сайтнаас авах боломжтой. Стандарттай хот болгох зорилтын хүрээнд орчны аюулгүй байдлыг хангах шаардлагуудыг барилгын ажил эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдүүдэд хяналтыг байнга тавина” хэмээн хэллээ.

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин барилгажуулах, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж барилгажуулах гэсэн үндсэн хоёр чиглэлд онцгой анхаарч ажиллах аж. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гурван дүүргийн 11 байршилд төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 20-ныг хүртэл зарлажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын WWW.UDA.UB.GOV.MN вэб сайтаас авч болох аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 8 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 19 цаг 44 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 19 цаг 53 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 20 цаг 15 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 20 цаг 25 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 21 цаг 32 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 22 цаг 47 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top