x

Тахианы мах, махан бүтээгдэхүүнийг хоёрдугаар сар гарснаас хойш импортлоогүй

Гаалийн ерөнхий газраас 2020 оны нэгдүгээр сарын гадаад худалдааны урьдчилсан гүйцэтгэл, хилийн хөдөлгөөний мэдээ, коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын талаар мэдээлэл хийлээ. 

БНХАУ-ын Хунань, Шинжаан мужид  коронавирусээс гадна шувууны томуу гарсантай холбогдуулан тус улсаас тахианы мах, шувууны өндөг импортлохыг хязгаарлажээ. 

МХЕГ болон ЭМЯ-наас Гаалийн ерөнхий газарт Хунань мужид H5N1, Шинжаан мужид H5N6 вирус дэгдсэнтэй холбоотойгоор зөвлөмж ирүүлжээ. Уг зөвлөмжийн дагуу тус байгууллага БНХАУ-аас тахианы мах, махан бүтээгдэхүүн, тахианы тэжээл, өндөг зэргийн импортыг хязгаарлажээ.

Манай улс хоёрдугаар сар гарснаас хойш энэ төрлийн бүтээгдэхүүн импортлоогүй бөгөөд харин өнгөнрсөн нэгдүгээр сард БНХАУ-аас 1200 тонн тахианы мах, 13.8 сая ширхэг өндөг импортложээ. Өндөгний хувьд, 100 хувь ОХУ-аас импортлосон байна. 

Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 30-ны хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудаар нэвтрэх зорчигчдийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс хязгаарлаж ажиллаж байгаа тухай мэдээллээ. 

Мөн амны хаалтанд тусгай зөвшөөрөл, лиценз шаардахгүй, татваргүй оруулж байна. Тодруулбал, хувь хүний хэрэглэх амны хаалтыг Засгийн газрын 2009 оны 335 дугаар тогтоолын дагуу татвараас чөлөөлж шуурхай нэвтрүүлэхэд чиглэж ажиллаж байгаа аж. 

Дашрамд дурдахад, 2019 онд Монгол Улсын хилээр нэвтэрсэн дотоодын зорчигч 181897 байсан бол 2020 оны нэгдүгээр сарын байдлаар, 161816 иргэн нэвтэрчээ. Харин Монгол Улсын хилээр гарсан гадаадын зорчигч 2019 оны байдлаар 182789 байсан бол 2020 оны байдлаар, 150890 байна. Өөрөөр хэлбэл, өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гадаад зорчигчдын гарах хөдөлгөөн нэмэгдэж, дотоодын иргэдийнх багассан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 9 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 19 цаг 45 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 19 цаг 54 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 20 цаг 16 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 20 цаг 26 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 21 цаг 33 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 22 цаг 48 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top