x

"Хүний хүүхдийг хүн хайрлахгүй..."

Дарханд өчигдөр гарсан золгүй явдлын талаар бүтэн өдөржин соошлаар давалгааллаа. Хүн бүр л хөл хорионы цагаар сургууль дээр дуудсан цэцэрлэгийн эрхлэгчийг буруутгаж, хүүхдээ цоожлоод гарсан эхийн өмнөөс элэг эмтэрч байна. Хөөрхий, ажилтайгаа үлдэхийн тулд л гэнэ, ямар хатуу нийгэм бэ? гэлцэх. Эцэс сүүлдээ хөл хорио тогтоож, хүүхдүүдийг гэрт нь хорьсон салбарын яам, Эрүүл мэндийн сайд нар хүртэл буруутах бололтой.

Цэцэрлэгийн эрхлэгч "ойн баяртаа бэлдэнэ" гэж ажилтнаа дуудсанаар ээж нь ой зургаан сартай, 4-тэй, 5-тай гурван охиноо цоожлоод явсан гэх. Хэрэв энэ үнэн бол хөл хорионы цагаар ийм ажил зохион байгуулсан эрхлэгч мэдээж буруудах нь тодорхой. Гэвч нэг зүйлийг сануулахад хөл хорионы цагаар сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдын ирцийг бүртгэх үүргийг лав салбарын яамнаас өгөөгүй. Тэгэхээр цэцэрлэгийн эрхлэгч ямар ч шаардлагаар ажилтнаа дуудсан бай, тэр нь уг ажилтны заавал биелүүлэх үүрэг байгаагүй гэсэн үг. "Үгүй" гэж хэлэх эрх нь ээжид бий.

Эрх биш бид чинь эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа улс. Хүүхдээ харж асрах хүнгүй бол ажлаасаа чөлөө авах эрх нь эцэг, эхчүүдийн хэнд ч бий. Харин тэр эрх чөлөөгөө хэрэгтэй үедээ хэрэглэж чаддаггүй нь бидний өөрсдөө бий болгодог зовлон. Чөлөө авбал ажлаас чинь хална, цалинг чинь хасна гэж эрхлэгч нь сүрдүүлсэн үү? Эсвэл гэрт нь дайрч ороод хүүхдүүдийг цоожилсон уу? Бусдын л адил "Удахгүй юм чинь дээ, юу л болов л гэж дээ" гэж хөнгөмсгөөр найдсан хэрэг.

Үүгээрээ хагацал үзсэн эцэг, эхийг буруутгах, хөл хорионы цагаан багш, ажилчдаа цуглуулсан цэцэрлэгийн эхлэгчийг зөвтгөх гэсэнгүй. Ганцхан үр хүүхдээ асарч хамгаалах нь эцэг эхийн хэнтэй ч хуваалцахгүй үүрэг гэдгийг л сануулсан хэрэг.

Эрх биш "гурвын гурван нялх хүүхэд минь харах хүнгүй" гэж учирлахад аль ч албан газрын дарга удирдлага цалинтай ч бай, цалингүй ч бай ганц өдрийн чөлөө олгоно. Олгохгүй байсан ч ажлаа хаяад хүүхдээ харах асрах нь эцэг эхийн үүрэг. Ямар гэрт нь ирээд гавлаад чирээд явсан биш. Тийм учраас өчигдөр болсон золгүй явдал эцэг, эхийн шууд буруугаас болсон гээд хэлчихэд хилсдэхгүй. Цаана нь дахиад ч олон гэр бүл хүүхдүүдээ цоожтой үлдээж байгаа. Хэзээ, ямар осол эндэл болохыг бид мэдэхгүй.

Ер нь бол манай хүмүүсийн үр хүүхэддээ ханддаг хандлага, бодит байдал угаасаа иймэрхүү. "Хүүхэд өөрөө өсчихнө, бие биеэ харчихна" гэх мэтийн монгол хүний алмай, хэнэггүй байдал үр хүүхдүүдийг маань эрсдэлд оруулж байна. Тийм учраас хэн нэг дарга удирдлага, албан тушаалтныг буруутгахаасаа илүү эцэг, эхчүүдийн өөрсдийн хайхрамжгүй байдлыг хамгийн нэгдүгээрт ярих ёстой. (Ажил олгогч бол ажлаа л бодно) Эцсийн бүлэгт хүнийг хүүхдийг хүн хайрлана гэж байхгүй. Ажил олдоно, үр хүүхэд олдохгүй.

Өчигдөр орой МАК компаниас "бүх ажилчдаа сарын хугацаатай цалинтай чөлөө олгосон" тухай мэдэгдсэн байна лээ. Болсон үйл явдалтай холбоотой эсэхийг мэдэхгүй ч ямартай ч сургууль, цэцэрлэгүүдэд хөл хорио тогтоосон энэ сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй эцэг, эхчүүдэд лав ач тустай зүйл болж байна. Гэвч албан байгууллага болгонд ийм боломж байхгүй нь тодорхой.

Тэгэхээр болсон явдлаас сургамж аваад эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа тавьж, ядаж нэг нь ажлаасаа түр чөлөө аваад хүүхдээ асрах, албан байгууллагууд нь ч гэсэн ажилтнууддаа ийм боломж олгох хэрэгтэй болж байна. Үүний төлөө заавал салбарын яамны оролцоо, сайдын тушаал, шийдвэр шаардлагагүй, хүн хүнээ гэдэг нийгэмд бол хэн ч байсан санаачлагаараа хийчих зүйл. Тэгэхгүй бол дэлхий нийтэд аюулын харанга дэлдээд байгаа шинэ төрлийн халдвараас илүү бидний хайхрамжгүй, хэнэггүй байдал гамшиг дагуулах нь байна.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 6 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 19 цаг 42 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 19 цаг 51 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 20 цаг 13 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 20 цаг 23 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 21 цаг 30 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 22 цаг 45 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top