x

Таван сар үргэлжилсний эцэст Ангела Меркель канцлерийн албыг хашихаар боллоо

Өчигдөр Германы Социал Демократ намын гишүүдийн олонх Ангела Меркелийн тэргүүлсэн эвслийн засгийн газарт орж ажиллах сонголт хийснээр таван сар үргэлжилсэн тодорхойгүй байдал өндөрлөлөө.

Ингэснээр 2013 оноос хойш Германыг удирдаж байсан “их эвсэл” дахин улс орноо засаглахаар болж байна.

Мөн Ангела Меркельд дөрөв дэх удаагаа канцлериар ажиллах боломж олгож байгаа юм. Европын хамгийн том эдийн засагтай Герман улс сүүлийн таван сарын турш засгийн газаргүй байсан нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойшх хамгийн урт хугацаа байв.

Өнгөрсөн оны парламентийн сонгуулиар хэт барууны хүчнүүдэд ялагдсан Социал Демократуудын дунд “их эвсэл”-ийг үргэлжлүүлэх эсэх талаар ширүүн маргаан өрнөсөн юм.

Ингээд эцэст нь тус намын 464,000 гишүүний 66 хувь эвслийн засгийн газарт орохыг дэмжсэн байна.

Энэ долоо хоногт парламентийн чуулган хуралдаж, Ангела Меркелийг канцлерийн суудалд томилох төлөвтэй байгаа юм.

Социал Демократуудын шийдвэрийн дараа Меркель “Социал Демократ намынхан болон тэдний шийдвэрт талархаж, улс орныхоо сайн сайхны төлөө хамтран ажиллах болсондоо баяртай байна” гэж мэдэгдсэнийг түүний тэргүүлдэг Христийн Ардчилсан намын твиттер хуудсанд өгүүлжээ.

Меркель канцлерийн тангаргаа энэ сарын дундуур өргөж, засгийн газраа яаралтай эмхлэн байгуулах төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвaлж: Independent

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 1 цаг 27 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 2 цаг 57 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 3 цаг 49 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 3 цаг 52 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 3 цаг 54 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 3 цаг 55 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 3 цаг 57 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 4 цаг 1 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 4 цаг 2 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 4 цаг 5 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 5 цаг 53 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 6 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 6 цаг 25 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 6 цаг 30 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 6 цаг 39 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 6 цаг 41 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 6 цаг 45 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 8 цаг 10 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 8 цаг 26 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 8 цаг 27 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top