x

Казахстан улс энэ онд Алтан Ордын 750 жилийн ойг тэмдэглэнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг энэ сарын 6-ны өдөр хүлээн авч уулзав. 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад туршлагатай дипломатч Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.

Элчин сайд Жалгас Адылбаев 25 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.

Айлчлалын үеэр хэлэлцэн тохиролцсон гэрээ, хэлэлцээрт тусгасан асуудлыг бодит ажил хэрэг болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа. Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит VIII хуралдааныг 2020 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон.

Мөн БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин 5 дугаар сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа бол Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд тус улсад айлчилна гэдэгт итгэж буйгаа хэллээ. Түүнчлэн тэрбээр ирэх 7 дугаар сарын 05-ны өдөр Нур-Султан хотноо болох “Бүгд Найрамдах Казахстан Улсын Анхны Ерөнхийлөгч – Елбасы Н.А.Назарбаевын манлайлал” сэдэвт олон улсын бага хуралд Монгол Улсаас өндөр, дээд түвшинд оролцоход дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүсэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр талын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалуудыг тогтмолжуулж, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр анхаарах хэрэгтэй гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлээд парламентын зүгээс бүхий л талаар дэмжин ажиллана гэв.

Элчин сайд Жалгас Адылбаев Казахстан Улс Абай Кунанбаевын 175 жилийн ой, Алтан Ордын 750 жилийн ойн баярыг тус тус тэмдэглэх гэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт дуулгаад Монголын ард түмэнд удахгүй болох сар шинийн баярын мэнд дэвшүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (139.5.218.60)
    Төрт улс байгаагүй эсвэл түүхээ дайнд шатаалгасан
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (139.5.218.60)
    Төрт улс байгаагүй эсвэл түүхээ дайнд шатаалгасан
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (139.5.218.60)
    Төрт улс байгаагүй эсвэл түүхээ дайнд шатаалгасан
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
  • зочин (64.119.26.35)
    золбин хасгууд үхээсэй
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 50 мин Бид бол монголоид хүмүүс 1 цаг 3 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 1 цаг 22 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 1 цаг 44 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 2 цаг 2 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 2 цаг 14 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 2 цаг 31 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 2 цаг 31 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 3 цаг 25 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 4 цаг 53 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 5 цаг 49 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top