x

С.Амарсайхан: Төсвийн мөнгө болдоггүй юм бол өөр эх үүсвэр хайна

Хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Яармагт байрлах дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын явцыг шалгаж, газар дээр нь ажиллав. Учир нь төсөв хөрөнгөний улмаас дэлхий нийтийн жишигт нийцсэн энэхүү нэгдсэн эмнэлэг ашиглалтад орох хугацаа удаашрах эрсдэлтэй байна.

Анх Үндэсний хөгжлийн газарт концессын тендер зарласнаар 2017 оны долоодугаар сард “Томо Бюлдинг” ХХК-тай 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгийн гэрээ хийсэн байна. Тус компани өөрсдийн хөрөнгөөр барьж дуусгаад 2020 онд улсын төсвөөс санхүүжилтээ авах байж. Гэвч үйл ажиллагаа явуулж байх хугацаанд захиалагч тал болох Эрүүл мэндийн яам нэмэлт ажил хийх хэрэгтэй гэж үзсэн ч шаардлагатай нэмэлт зардлын асуудлыг шийдээгүй байгаа учраас “Томо Бюлдинг” ХХК нь үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдалд оржээ.

Хотын Захирагч С.Амарсайхан: “Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа зарим ажил удааширч байна. Жишээлбэл, Дөрөвдүгээр төрөх эмнэлэг юм. Гэрээний дагуу 2018 оны 4 дүгээр сард ашиглалтад орж чадаагүй,  дараа нь 2019 оны 11 дүгээр сард ашиглалтад орох байсан ч ороогүй хоёр удаа хойшилж байна. Энэ нь төсөвтэй холбоотой. Энэ асуудлыг Ерөнхий сайдад өөрийн биеэр танилцуулна. Эрүүл мэндийн сайдтай хамтарч асуудлыг Засгийн газарт оруулна гэж бодож байна.

Төсвийн мөнгө болдоггүй юм бол өөр ямар эх үүсвэр байж болох вэ гэдгийг хайна. Ямар ч байсан  энэ оны эхний нэг хоёр улиралд багтаан дөрөвдүгээр төрөх эмнэлгийг ашиглалтад оруулна гэж бодож байна” гэлээ.

Ийнхүү хотын Захирагч үүсээд байгаа шаардлагатай төсвийн асуудлыг шийдвэрлэх хүртэл анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Энэхүү эмнэлгийг ашиглалтад оруулснаар төрөх эмнэлгүүдийн ачаалал тодорхой хувиар буурах чухал ач холбогдолтой. Тус эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд хүүхдийн 140 ортой, төрөхийн 160 ортой байх аж. Эмнэлэг ашиглалтад орсноор нийслэлчүүд олон улсын стандартад нийцсэн улсдаа тооцогдох эмнэлэгтэй болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 6 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 19 цаг 43 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 19 цаг 52 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 20 цаг 14 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 20 цаг 24 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 21 цаг 31 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 22 цаг 46 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top