x

Хорио цээрийн үед багш нар уртасгасан цагаар ажиллаж байгааг зогсоохыг үүрэг болгов

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн талаарх мэдээллийг өгөв.

Тус асуудлыг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав.

Засгийн газрын 2016 оны 121 дугаар тогтоолоор батлагдсан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлэхээр нийт 230 арга хэмжээ тусгагдсан байна. Нийслэлд хэрэгжүүлэхээр туссан 176 арга хэмжээний хэрэгжилтийг нийслэлийн нутгийн захиргааны 30 байгууллага холбогдох яамтай хамтран хэрэгжүүлж ажиллажээ.

НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга “Хэрэгжүүлж байгаа нийт арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн биелэлт 96,5 хувьтай буюу үр дүнтэй үнэлгээтэй байна. Нутгийн захиргааны байгууллагуудын тайлан мэдээ тоо баримт зөрүүтэй үнэлгээ хийхгүйгээс судалгаанд үндэслээгүй, нотлох баримтан дээр тулгуурлаагүй шаардлага хангахгүй тайланг өгсөн. Тиймээс хэрэгжилтийн явц удаашралтай байгаа арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох яамтай ажлын уялдаагаа сайжруулж ажиллах шаардлагатай байна” гэлээ.

Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хариуцан хэрэгжүүлэх 31 арга хэмжээнээс 18 арга хэмжээг 100 хувийн биелэлттэй, найман арга хэмжээг 70 хувийн гүйцэтгэлтэй байгааг дурдсан юм.

Зөвлөлийн гишүүдийн зүгээс төлөвлөгөөт ажлын хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн, тайлан мэдээг дутуу өгч хариуцлагагүй хандсан зарим  нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад хариуцлага тооцдог болох талаар санал хэлж байв.

"Зарим нутгийн захиргааны удирдлагууд хэт их хэлбэр хөөж, ёс төдий ажлыг хийхээ болих хэрэгтэй"

Хотын захирагч С.Амарсайхан “Зарим нутгийн захиргааны удирдлагууд хэт их хэлбэр хөөж, ёс төдий ажлыг хийхээ болих хэрэгтэй. Улсын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөл хөтөлбөрүүдэд нутгийн захиргааны удирдлагуудын санаачилга дутаж байна. Тиймээс онц байдал зарласан үед гадаад дотоод аялж амарч байгаа дарга нараас эхлээд ажилтан албан хаагчдад хариуцлага тооцохыг Засаг даргын Тамгын газрын дарга анхаар” гэв.

Мөн хорио цээрийн дэглэм тогтоосон үед багш нар уртасгасан цагаар ажиллаж байгааг таслан зогсоохыг Боловсролын газар, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг Захирагчийн ажлын алба, хүүхэд залуучуудад теле хичээл орж байх үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг таниулах, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөхгүй байх бүх талын ажлыг зохион байгуулахыг Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт тус тус үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 7 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 19 цаг 44 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 19 цаг 53 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 20 цаг 15 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 20 цаг 25 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 21 цаг 32 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 22 цаг 47 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top