x

Автобусыг “ОНИЛЪЁ”

Коронавирусийн эрсдэлтэй үед шүлс, нус цэр аюултай “зэвсэг” болоод байгаа. Харин хотын гудамж, автобусны буудал орчмын газрууд эдгээр хаягдлын бай болсон. Хэрэв автобусны буудал болон автобусанд коронавирусийн халдвараас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө, санамж байрлуулбал жинхэнэ зорилтот хэсэгтээ хүрэх юм.

Түүгээр ч барахгүй нус, цэрээ сальфетка ашиглан хогийн саванд хаях тухай сануулж, бичиг үсэггүй нэгэнд нь хараад ойлгохоор зураг дүрслэл ашиглавал бүүр ч догь. Автобусны буудал дээр зогсч байгаа хүмүүс мөн Тамхины хяналтын тухай хууль зөрчигчдийн гэрч болдог. 

Уг хуулиар автобусны буудал дээр тамхи татахыг хориглодог ч ийм хуулийн заалт, торгууль байдгийг сонсч дуулаагүй хүмүүс хээв нэг тамхи татаж зогсдог. Тэдэнд зориулсан санамж байрлуулбал ТҮК-ийнхны ачаалал багасна даа. Тэд тамхины иш цэвэрлэхэд багагүй цагаа зарцуулдаг. Уг нь энд дурдсан үйлдлүүд бүгд хуулиар хориглосон, бүр торгох шийтгэлтэй шүү дээ. Түүнийг мэддэг нь цөөн, мэдэхгүй нэгэндээ хэлж таниулах ажил ч муу явах юм даа.

Зүй нь Зөрчлийн тухай хуулинд 5.1 дүгээр зүйл. "Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах" гэсэн заалт бий. "Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсвэл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан. Энэ заалтыг автобусны буудал дээр нүдэнд тусахуйц газар "зоочихвол" нийслэлчүүдийн эрүүл мэндэд тустай юм сан.

Хууль зөрчигчдийг хэнд "ховлож", хэн торгох нь иргэдэд тодорхойгүй байгаа. Энэ төрлийн зөрчилд арга хэмжээ авсан бол бага гэж гололгүй мэдээлж байвал бусдад нь сануулга, сэрэмж болох юм. Хэрэв автобусны буудлын орчимд камер суурилуулбал тамхичин, нус, цэрээ хаягчдыг нүүр царайгаар нь таних программаар олж илрүүлээд торгууль ногдуулах байсан даа. Одоохондоо ийм боломж байхгүй бол ядаж хэлж сануулж байя. "Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш санахгүй" гэдэг дээ.

"Ардчилал тайм" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.218.60)
    Соёлтой үйлчлүүлсэнд хүнд нэг жилийн хөнгөлөлттэй зорчих эрх
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 8 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 19 цаг 45 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 19 цаг 54 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 20 цаг 16 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 20 цаг 26 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 21 цаг 33 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 22 цаг 48 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top