x

“У.Хүрэлсүхийг долоосоор байгаад алчихлаа!”

Дээхэн үед Өвөр Монголын радиогоор “Оросууд Гагаринг нис нис гэсээр байгаад нисгээд алчихлаа” гэж мэдээлсэн юм гэдэг. Харин өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг маань эрүүл ухаантай хүн бол ичсэндээ амиа хорлотол нь “долоолоо”, манай хэвлэлүүд. Аав ээж нь автын ослоор нас барсан бүтэн өнчин есөн хүүхдэд байрны түлхүүр гардуулж асуудлыг “газар дээр нь” шийдлээ л гэнэ. Халуун тогоо руу бензин хийгээд өөрийгөө шатаачихсан залууг хувийн онгоцоор тээвэрлэж хотод авчирав, Ерөнхий сайд очоогүй байсан бол ер нь тэр залуу үхэх байлаа л гэнэ. Даанч нөгөөхөд нь ичсэн хүний төрх шинж алга аа.

Уг нь бол Онцгой байдлын сайдаар нэг удаа, Монгол Улсын Шадар сайдаар хоёр удаа ажиллахдаа онцгой байдлынхандаа ганц нисдэг тэрэг аваад өгчих сэтгэл энэ хүнд байгаагүй учраас л хүмүүс ингэж үхээд байгаа юм шүү дээ. Эмгэнэх ёстой бол үүнд л эмгэнэх ёстой юм. Түүнээс биш Ерөнхий сайд очихгүй болохоор хүмүүс үхээд байгаа юм биш. Өнчин хүүхдүүдэд байрны түлхүүр гардуулсан нь бол бүр ч гамшиг.

Аймгийн Засаг дарга нь хоёр сарын өмнө хүүхдүүдэд байрны түлхүүрийг өгчихсөн байж. (худлаа гэвэл хараарай, нийгмийн сүлжээн дээр зураг хөрөгтэйгөө тавигдсан байгаа) Гэтэл Ерөнхий сайд гэв гэнэт аймагт нь буугаад очихоор бас нөгөө “долоох” аргаа олж ядаад байрны түлхүүрийг хоёр дахиа гардуулсан байгаа юм. Тэр нь баригдангуут бүтэн нэг цагийн телевизийн нэвтрүүлэг хийж, “Хүүхдүүд аймгийнхаа удирдлагад орон байрны хүсэлт гаргасан, тэрийг нь Засгийн газрын түвшинд ярьж шийдсэн, орон нутаг төсвийг нь гаргаад манай Ерөнхий сайд түлхүүрийг нь гардуулсан” гэдэг залруулгыг орон даяар хийв. Хэрэв тэгээгүй бол байрны түлхүүр гардуулсан Засаг дарга лав толгойноосоо салах байсан биз.

Мань хүнийг МАН-ын генсек байхад нь манай нэг сэтгүүлч “Бага даргын имижтэй том намын дарга” гэж хөрөг бичиж байв. Нөгөө МАН-ын шатсан тугийг толгойдоо зангидчихаад УИХ-ын чуулган дээр улаан хамгаалагчийн дүрд тоглож байх үе л дээ. Тэр үеэ бодвол манай хүн бас ч гэж намба суужээ. Дор хаяж л “нэгдлийн даргын имижтэй” болсон байна. Соц үеийн нэг монгол кинон дээр “Агуулахын цоож эвдэрчихсэн байна. Засах уу, яах вэ дарга аа? Аль эсвэл таныг иртэл хүлээж байх уу?” гээд гүйгээд байдаг даа. Нэгдлийн дарга нөхөр ярвайж ярвайж нэг цохолт хийдэг. Ерөнхий сайдыг аймгуудад ажиллахад нэг ч нэгдлийн дарга (одоогийнхоор Засаг дарга) тайлангаа тавьсангүй. Харин мань хүн өөрөө нэгдлийн дарга болж тоглов.

Сая Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтайд ажиллахдаа Ерөнхий сайдын “газар дээр нь асуудлыг шийдсэн” амлалт (аймаг болгонд хүн эмнэлэг, сургуулийн барилга, бас дээр нь дулааны станц...) нь лав хоёр их наяд төгрөгт хүрсэн юм байх. Нэг “муу” нэгдлийн даргад арай л ахадсан тоо юу үгүй юу?

Нэгдүгээрт, хэрэв энэ мөнгө 2018 оны төсөвт суусан байсан бол “Асуудлыг газар дээр нь шийдсэн” хэрэг биш. Хоёрдугаарт, төсөвт суугаагүй бол Ерөнхий сайд хувийн зүгээс ийм хэмжээний амлалт авах эрхгүй. Монгол Улсад эрхээ биш төсвийн сахилга гэж юм бий, түүнийг нь баталдаг парламенттай улс. Өмнөх нийгмийн үед бол яах вэ, нэг том дарга дохиур барьж гарч ирээд шийдээд шийдээд явчихдаг л байсан юм биз. Одоо цаг үе өөр болсон.      

Ерөнхий сайд Баянхонгороос Говь-Алтай руу гарахдаа бас нэг асуудлыг “газар дээр нь” шийджээ. Н.Алтанхуягийн үед тавьж эхэлсэн хатуу хүчилттай замын санхүүжилтийг таслаад хоёр жил болсныг сая мэдэв. Шалтгаан нь тендер будилсан гэнэ. Гэвч тендер өөрөө будилдаггүй юм шүү дээ. Гэвч Ерөнхий сайд будилсан тендерийн будилааныг гаргаж бас нэг нээлт хийлээ. Ингээд У.Хүрэлсүх гэдэг хүн өөрийн цаг үед барьж байгуулсан автозамын хэмжээгээр өмнөх бүх Ерөнхий сайд нарыг хол орхив. (Уг нь бол Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа нийт 20 мянга гаруй км авто замын тууз хайчилсан байдаг юм. Гэхдээ тэр одоо хэнд хамаатай).

Монголчууд угаасаа цэцэн билэгтэй ард түмэн болохоороо хэн нэг даргаас салж хагацахын түүс болбол зүгээр л долоогоод эхэлдэг зантай. Удахгүй Өвөр Монголын телевизээр “Монголчууд Хүүкийгээ долоосоор байгаад алчихаж гэнэ ээ” гэж мэдээлэх нь бараг л тодорхой болов.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Алдар (202.70.44.116)
    Хүрэлсүх бол адгалж эх орноо гэсэн сэтгэлтэй Монгол хүн юм даа. Зоригтой зүрхтэй залуу шүү. Mуусайн хужаа нарын гар хөлүүд хорлочих бий дээ.
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • зочин (202.179.24.205)
    мартагдсан асуудлыг газар дээр нь шийдээд ард түмэндээ урам өгөөд явахад юу нь муу байна, хүнээ биш улсаа бодоцгооё. Бид хэмлэлдсээр байтал харийн улсын идэш боллоо. Зорилго нь зөв үр дүн нь улсдаа ашигтай бол арга нь хамаагүй гэж сүүлийн үед бодох боллоо. тэхдээ арга хэмээгүй гээд офшор лав биш, шударга байж болдоггүйн бол ядаж шударгадуу дүн нуруугаа баримаар байна. Би бол Хүрэлсүхийг дэмжтгч, эрч хүчтэй залуу хүн . Ажлыг нь хийлгэх хэрэгтэй байна
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • gar (27.123.214.102)
    хийж байгаа юмыг байнга хөлсний бичээчид үгүйсгэх юм хэлж байгаа дээр нь хийлгээд үлдвэл ард түмэн хожно хөлсний матараа
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.91.115.41)
    ЦЭРГИЙН СУРГУУЛЬ ТӨГСӨӨД АРМИД ГАНЦХАН ЖИЛ АЖИЛЛАСАН ХУРАНДАА ГЭЖ БАЙГАА
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • зочин (183.177.97.126)
    Манайх ер нь яачихсан улс вэ? Нэг нь ажил хийлээ нөгөө нь харлуулах муулах, ад үзэх. Яасан ч их нэгнээ үзэн ядсан улс уу.Бид цөөхүүлээ нэгнээ хэмлэж мэрсээр гадны хүчирхэг гүрнүүдийн зүүг болохнээ.Хүний амь аварлаа, хүнд байр өглөө яг юу нь болохгүй байгаам. Нэгнээ муулж харлуулж суухаар өөрсдийн чаддаг зүйлээ л гаргууд сайн хийцгээе.
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • irgen (66.181.160.102)
    odoo nigem ni ingej dolooj tsvnh orgohgvi bol amidrah argagvi bolson bna shvvdee UIH n gishvvd 20oni surtalchilgaagaa ehelchihsen aimag aimgin zaluuchuud oyutnig tsugluulj idvvlj vzwer vzvvleed l omno no oorig ni dolooj tohoigig ni orgojongo oloh muu muuhai bolgonig ni dald ywuulj ogch shagnalaar end tendhin aimag sumin hurgan dargantsar bolson yumnuudaaraa manaiMAN g dagawal ajiltai bolno gej daraagin doldoinuud torvvlj ehleed bnashvvdee im bhad mongol mini yaj hogjin uragshlah wedee
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • zochin (24.14.148.192)
    Tataj unahaar yum bichihiin muulah gej bgaa bol sedvee sain unshij bai ter bairiig chini bayanhongort ugsun shuu dee hu
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (49.0.137.123)
    Монголчууд өөрсдөө ийм ухамсар дорой бодолтой байгаа юм чинь яаж өөдөлдөг юм. Өөрсдөнд нь таалагдахгүй бол муулна. Муу муухайг л даган баясана. Ийм байж яаж хөгжинө дөө чааваас. Хүн одоо юм хийсэн нь буруутан болдог болцон хорвоо юм дөө хөөрхийс. Яагаад юм хийж байгаагаа дэмжиж магтаж болдоггүй юм бэ
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Ошин (66.181.160.61)
    Алтанхуягийн ал долоогч (Б.Заяа)
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Барс (66.181.160.61)
    Шийдэж өгнө гээд ширээнийхээ нүдэнд мартдаг нөхдийг бодход ёстой зохизуулж бнаа бас ч.
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Булгаа (103.26.194.147)
    Хахаха, яг л зурчихсан байна даа, Хүүкийг
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.230.162)
    Хүрэлсүх бусад тэнэг гаруудыг бодвол шударга, юмыг газар дээр нь шийдээд яваад байгаа сайн хэрэг. Даанч тэнэг 75-н эргүү тэнэг лаларууд байхын, нэг хүн мянга хичээгээд яахав дээ, бусад нь хөдөлж өгөхгүй болохоор
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.18.73)
    Онигоо шиг пизда шүү. Яагаад ийм шившигтэй байдаг юм бэ
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    Ish ene setgvvlch gevel arai l emgeneltei yum. Yum hj yvaa negniig harluulah gesen bolhi arga. Arai tom sedev olj boloogvi l ym bh daa. Vg vsgiin aldaa vil vguin holboos ntr avah ym alga. Zvgeer l naad yvuurgvi ymaa bolij vz chamtai chamgvi ard tumen denselchihne novsh mini.
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.176.180)
    Хэрвээ өнчин хүүхдүүдэд 2 удаа түлхүүр гардуулах ёслол хийсэн бол шившиг шүү. Хүүхдийн зовлонгоор шоудаж тоглосон болно. Арай тэгээгүй байх гэж найдлаа.
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Монгол Улс хөгждөггүйн нэг шалтгаан (125.176.50.35)
    Миний бодлоор Хүрэлсүх юм хийгээд л яваад байгаа юм шиг санагддаг. Энэ сэтгүүлч нөгөө өнцөг сөрөг харж бичсэн бололтой. Ингээд хөгжлийг хойш татсан, нэгийгээ доош хийж санаа нь амардаг хачин улсууд шүү. Нэгдсэн нэгч удирдлаганд орохыг хүсдэггүй. Толгойлоод бусдыгаа урилаад юм хийх гэсэн нэгнийгээ доош татаж унагачихаад нээх сайхан хөгжилтэй Монгол улс болохыг хүсэн мөрөөдөнө. Хийх гэж яваа нэгэндээ тус дэм болж чадахгүй бол зүгээр л замаас нь зайлчихаж байвал харин ч хөгжинө шүү
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Уржигдар 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Уржигдар 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Уржигдар 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Уржигдар 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх...
Top