x

Я.Санжмятав: МАН сонгогчдын эрх ашгийг бодолгүй хувиа хичээж нийслэлийн мандатыг хаслаа

УИХ-ын гишүүн Я.Санжмятаваас УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтын талаар байр суурийг нь сонслоо.

-УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт шударга болж чадсан уу?

-Ардчилсан нам Улаанбаатар хотын тойрог, мандатыг хэвээр үлдээх байр суурьтай байсан. Зарим аймаг нь 90 мянга хүрэхгүй 70 орчим мянган хүн амтай байна. Тэгэхээр гурван мандаттай ийм аймгийн мандатыг цөөлж нэг мандаттай аймагт шилжүүлэх зарчмын санал тавьсан.

Тухайлбал, Хэнтий аймаг 77 мянга гаруй хүн амтай. Гэтэл УИХ-ын сонгуулийн гурван мандаттай байна. Зарим аймагт дөрвөн жилийн дотор шилжилт хөдөлгөөн гарч сонгогчийн тоо нь буурсан байгаа. Тэгэхээр хүн амын тоог нь харгалзан үзэж байж мандатын тоог нь тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл цөөн хүн амтай аймгийн мандатыг цөөлж, нэг мандаттай дөрвөн аймагт шилжүүлэх учиртай байсан. Харамсалтай нь тэгсэнгүй. Манай улсын хүн амын дийлэнх нь оршин сууж буй Улаанбаатар хотын мандатын тоог цөөлөх шийдвэр гаргасан.

-Улаанбаатар хотын мандатыг яагаад цөөлөх болсон юм бол. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Судалгааны байгууллагуудын гаргасан судалгааны дүнг харвал Ардчилсан намын рейтинг Улаанбаатар хотод өндөр байгаа. Ийм учраас МАН цөөн суудал авах нь гэсэн болгоомжлол бий. Тэгээд мандатын тоог нь цөөлж, орон нутгаас авах суудлынхаа тоог нэмэгдүүлнэ гэсэн тооцоо хийсэн башир арга гэж харж байна.

Түүнээс биш хөдөө орон нутгийн иргэд, сонгогчдыг бодсон асуудал байхгүй юм. Зөвхөн УИХ-д нэг ч гэсэн суудал яаж авах вэ гэсэн байдлаар асуудалд хандах болсон. Хүн амын суурьшил, газар нутаг бусад онцлогуудыг эрх баригч МАН огт бодохгүй байгаа. Ганцхан УИХ-ын сонгуульд яаж ялах вэ гэсэн бодлоор л хууль дүрэм боловсруулж, үйл ажиллагаа явуулж байна.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэдийн аудит (150.129.141.138)
    МАНгарууд малчдыг маллахад амар гэж амташжээ. Нөгөө малууд нь ч сонгох нь тодорхой. Энэ улсөөдлөхгүй нь дээ!
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ саяхан Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 20 цаг 15 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу...
Top