x

Хог ачилтын компаниудын үйл ажиллагааг цахимаар хянадаг болно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөнд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өгөв.

Тэрээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгавар 85 хувийн хэрэгжилттэй байна. Налайхын автозам тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, авто замын засвар, арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол зохион байгуулах үүрэг даалгаврын хүрээнд бүрэн байршуулж дууссан. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Өгөөмөр” захын орчмын орц, гарцыг яаралтай нээх асуудлыг ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр бүрэн шийдэхээр талуудтай тохиролцоонд хүрсэн. Сургуулийн автобусанд “Ub school bus” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлэх ажил бүрэн хийгдэж дууссан. Ерөнхий боловсролын сургуулийн 3,000 гаруй сурагчдад байршил тогтоогч бугуйвч тараасан” гэсэн юм.

"Шинэ коронавирусийн цаг үеийн байдлын мэдээг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулав"

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар ДЭМБ, БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр нийт 14,411 хүн өвчилсөн, сэжигтэй тохиолдлын тоо 19,544, бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 328 иргэн байгаа. Харин БНХАУ-ын Ухань хотоос Монгол Улсын 30 оюутан, нэг хүүхэд, зарим албаны хүмүүс гээд нийт 58 хүнийг авчирсан, иргэдийг 14 хоног ХӨСҮТ-д тусгаарлаж тандалт хийж, лабораторийн шинжилгээнд хамруулна” гэлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Хотын удирдлагууд бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажлуудад хяналт тавьж хэрэгжилт биелэлтэд анхаарал хандуулж байхад доод шатны удирдлагууд, ялангуяа дүүрэг хороодын Засаг дарга нар үүргээ биелүүлэхгүй байна. Дүүрэг хороодын Засаг дарга нарын өмнөөс шөнө оройгүй явж хогийн ачилт цэвэрлэгээ, гудамж талбайн гэрэлтүүлэг гэх мэт ажлуудаар явахад ажлаа мэдэхгүй Засаг дарга нар ч байна. Тиймээс эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргаж ажиллахыг хүсмээр байна” хэмээн хэлэв.

"Хоггүй амьдарцгаая” аяны биелэлт хангалтгүй байгаа учраас нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Захирагчийн ажлын алба хамтран дүүргүүдийн ТҮК-ийн ажлыг нэгдсэн системд холбож, цахимаар хянах боломжтой болгохыг Хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгов.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах үүргийг нийт удирдлагуудад өгөв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 6 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 19 цаг 43 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 19 цаг 52 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 20 цаг 14 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 20 цаг 24 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 21 цаг 31 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 22 цаг 46 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top