x

Катар улс онгоцны буудалд виз олгодог системдээ МОНГОЛ иргэдийг хамруулхаар болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Катар улсын Гадаад хэргийн яамд хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалт энэ сарын 2-ны өдөр Катарын нийслэл Доха хотноо болов.

Зөвлөлдөх уулзалтад тус тусын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож буй ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Катарын Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга  Др. Ахмад Хассен Аль-Хаммади нар Монгол Улсын Гадаад харилцааны яам, Катар Улсын Гадаад хэргийн яам хоорондын зөвлөлдөх уулзалтын тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав.

Энэхүү Санамж бичгийг байгуулснаар хоёр тал улс төр, эдийн засаг, соёл болон бусад салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ахлах албан тушаалтны түвшинд тогтмол санал солилцох нөхцөл бүрдэж байгаа юм.

Уулзалтаар талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, улмаар худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, боловсрол, батлан хамгаалах салбарт хамтран ажиллах нөөц бололцоог бүрэн ашиглахын төлөө аль аль талаасаа анхаарч ажиллах, эдгээр салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийн чухлыг санал нэгтэй тэмдэглэв. Энэ хүрээнд спорт, соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрүүдийг байгуулахаар тохиролцож, албан, дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтран ажиллах тухай, зэрлэг амьтан, ургамал хамгаалах тухай зэрэг хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд байгуулах чиглэлээр ажиллахаар тогтлоо. Улмаар Катарын тал онгоцны буудалд хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгодог системдээ Монгол Улсын иргэдийг хамруулахаар болов.

2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах Дэлхийн экспортын хөгжлийн форум, Залуучуудын ногоон наадамд Катарын талаас төлөөлөгч оролцуулахыг манай тал урив. Мөн үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Катарын Хөгжлийн сангийн Ерөнхий захирлын орлогч Мисфер Хамад Аль-Шахваанитай уулзаж, катарын талын тусламжаар баригдах хүүхдийн цэцэрлэгийн санхүүжилтийн нөхцөлийн асуудлаар ярилцаж, холбогдох судалгааг гардуулж өгч, дэмжлэг хүсэв.

Манай хоёр улс 1988 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Катарын Засгийн газар Улаанбаатар хотноо болсон олон улсын хурлыг зохион байгуулах, 2006 оны Дохагийн Азийн тоглолтод манай улсын 350 гаруй тамирчин, дасгалжуулагч болон албаны хүмүүсийг оролцуулахад дэмжлэг үзүүлсэн. Мөн Мянганы зам төсөлд зориулж 10 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлснийг Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлд 60 гаруй км зам тавихад ашиглажээ.

Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 4 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 19 цаг 41 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 19 цаг 50 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 20 цаг 12 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 20 цаг 22 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 21 цаг 29 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 22 цаг 44 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top