x

Монгол-Оросын хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаагүй

Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хуралдсан.

Хуралдаанаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Онцгой байдлын хорооноос шинэ коронавирус (2019-nCov)-ийн халдварын тархалтын асуудлаар олон улсын хэмжээний онц байдал зарлах тухай зөвлөмж гарсан, Бүгд Нарамдах Хятад Ард улсын хөрш орнууд хилээ хааж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын даргын орлогч, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын илтгэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны илтгэл, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгийн мэдээллийг хэлэлцээд Монгол Улс, БНХАУ-ын хилээр нэвтрэх зорчигчийн хөдөлгөөнийг зогсоож, хилийн боомтыг түр хаах зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн билээ.

ҮАБЗ-өөс зөвлөмж гарсантай холбогдуулан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах шийдвэр гарсан болно.

Үүнд:

  • 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжиж ирэх бусад улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглов.
     
  • 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихыг хориглов. /Ажлын зайлшгүй шаардлагаар явах бол Улсын онцгой комиссын даргын зөршөөрлийг үндэслэн хилээр гаргана./
     
  • БНХАУ-аас ирэх, мөн тус улсаар дамжин ирж байгаа Монгол Улсын иргэдийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл бүх боомтоор нэвтрүүлнэ. Энэ өдрөөс хойш 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор оруулна.
     
  • Хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат автозамын боомтуудыг түр хаав.
     
  • Булган-Такашикэ, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг боомтоор хил нэвтэрч байгаа ачаа тээврийн хэрэгсэл, жолооч нарт энэ дэглэм хамаарахгүй.
     
  • Замын-Үүд-Эрээн чиглэлд ачаа тээврийн галт тэрэг хуваарийн дагуу зорчих бөгөөд зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүдэд хорио цээр мөн хамаарахгүй юм. Хорио цээрийн хугацаанд бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй.

Засгийн газрын дээрх шийдвэр гарсантай холбогдуулан Монгол Улс-ОХУ-ын хооронд зорчих бүх төрлийн хөдөлгөөн хязгаарлагдахгүй, хэвийн үргэлжилнэ гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 5 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 19 цаг 41 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 19 цаг 50 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 20 цаг 12 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 20 цаг 22 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 21 цаг 29 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 22 цаг 44 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top