x

Оюутан А.Золбоо: Эх орондоо ирчихсэн юм чинь 21 хоног юу байхав дээ

Шинэ коронавирусийн халдварын голомт болоод буй БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотод байсан 31 монгол оюутан, нэг хүүхдийг өчигдөр өглөө МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчирсан билээ. 

Тэдгээр оюутны нэг болох А.Золбоо талархсан сэтгэгдлээ цахим орчинд илэрхийлжээ. 

"Сайн байцгаана уу.

Бидний 31 оюутан (иргэн) БНХАУ-ын Ухань хотын хил, гаалийн эрүүл мэндийн хяналт шалгалт, сорилыг амжилттай давж ямар нэгэн халдвар аваагүй гэж үзсэн тул МИАТ-ынхаа мөнгөн цагаан хүлэгт суугаад өнөө өглөө эх орондоо сайн явж ирлээ.

Бид бүхний төлөө сэтгэл гарган ажилласан хүн бүрт талархал илэрхийлье.

Удахгүй тэдгээр сайхан сэтгэлтэй хүмүүс болон зохих байгууллагууддаа баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэн, чадах хэрээрээ нийтлэл бичин оруулах болноо.
Яг одоо бидний 30 оюутан, 1 бага насны хүүхэд ХӨСҮТ-д эмч нарынхаа нарийн хяналтан дор тусгаарлагдаж эхэлсэн байгааг та бүхэн хэвлэл мэдээллээс харж байгаа байх.
Ухань хотоос эхэлсэн нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг Монгол улсын ГХЯ, элчин сайдын яам өндөр хариуцлагатайгаар зохион байгуулж бид эцсийн цэг болох ХӨСҮТ-ийн дулаахан, сайхан энергитэй өрөөнүүдэд ирснээр өндөрлөж байна.

Оюутан бид хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө засаг төрийнхөө шийдвэрийг дагаж тус тусдаа тусгаарлагдаад байна.

Халдваргүй гэдэг нь бүрэн батлагдтал 14-21 хоног эндээ бүхнээс тусгаарлагдан байхнээ. Эх орондоо ирчихсэн юм чинь 14-21 хоног юу байхав дээ.
Эмнэлгийн журам ёсоор бид хоорондоо уулзах нь бүү хэл үзлэг шинжилгээнээс бусад үед эмч сувилагч нартайгаа ч шууд харилцдаггүй ба утсаар залгаж харилцдаг юм байна. Энэ нь ч маш зөв санагдлаа.

Утас байгаа болохоор эмнэлэгт тусгаардагдах хугацаанд интернэтээс мэдээ мэдээллээ аваад, гэр бүлийнхэнтэйгээ холбогдоод байж чадах нь.
Одоо гол зүйлдээ орье.

Ухань хотоос надтай хамтдаа ирсэн 30 оюутны маань гэр бүлийнхэн хувь чатаар надруу яаралтай холбогдохыг хүсэж байна. Учир нь бид хоорондоо уулзах боломжгүй байгаа ба тэд маань гар утсаа халдваргүйжүүлэхээр өгсөн тул одоогоор утасгүй, мөн Монгол дугааргүй байна.
(би түрүүнд нь утсаа халдваргүйжүүлчихсэн шүү.)

Тиймээс ахин сануулъя оюутнуудын маань гэр бүлийнхэн надтай яаралтай хувь чатаар холбогдоорой. Цаашаа share хийж дамжуулж өгнө үү.

Бидний төлөө сэтгэлдээ сүү өргөж байсан хүн бүхэнд баярлалаа. Таны сайхан сэтгэлд талархаж байна.
Мөн Монгол улсын засгийн газар, Гадаад харилцааны яам, Бээжин хотод суугаа Монгол улсын элчин сайдын яам, Консулын газар, МИАТ, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Онцгой байдлын газар, ЦЕГ та бүхэнд баярлалаа.

Монголын ард түмэн, төр засгийнхаа "Монгол иргэнээ" гэсэн сүү шиг сайхан сэтгэлийг бид насан туршид мартахгүй,
МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО.

А. Золбоо
2020.02.01
МОНГОЛ УЛС, ХӨСҮТ, тусгаарлах байрнаас"

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 59 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 20 цаг 36 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 20 цаг 45 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 21 цаг 7 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 21 цаг 17 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 22 цаг 24 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 23 цаг 39 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top