x

Хөвсгөлд амны хаалт үйлдвэрлэж эхэллээ

Дэлхий нийтээр аюулын харанга дэлдсэн шинэ коронавирусын халдварын улмаас улс орнууд амны хаалтны хомсдолд ороод байна. Манай улсын гол нийлүүлэгч болох Хятад улс өөрсдөө дотоодынхоо хэрэгцээг хангаж чадахгүйд хүрсэн тул Эрүүл мэндийн яам Турк улсаас амны хаалт оруулж ирэхээр болсон тухай мэдээлсэн. Нийслэлийн эмнэлгүүд болон эмийн сангуудаар амны хаалт тасарч, үнэ тогтохоо болиод удаж байна.

Үүний улмаас орон нутагт өөрсдийн хүч, бололцоогоор амны хаалт үйлдвэрлэж эхлээд байна. Тухайлбал, Хөвсгөл аймагт тасралтгүй арав гаруй жил оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа "Хөвсгөл иргэн" компани орон нутагтаа "Хөвсгөл Monline" спорт хувцасны үйлдвэрийг байгуулаад гурав дахь жилдээ ажиллаж байгаа юм байна.

Тус үйлдвэрийн хамт олон орон нутагт амны хаалтны нөөц дуусч, сүүлийн үед үнэ хэт их хөөрөгдөж байгаа энэ үед чанартай материалаар амны хаалт үйлдвэрлэж эхэлсэн байна. Амны хаалт нь эрүүл ахуйн шаардлага хангасан байх шаардлагатай учраас өнгө алдахгүй, будаг гарахгүй, хүний биед харшил нөлөө үзүүлэхгүй эрүүл ахуйн шаардлага хангасан материалаар үйлдвэрлэж байгаа аж.  

Үйлдвэрийн хамт олон өдөрт 400 ширхэгийг үйлдвэрлэж, эрэлт ч ихтэй байгаа аж. Амны хаалтыг нэг ширхэгийг 800 төгрөгөөр худалдаалж байгаа, ашгийн төлөө бус,  нийгмийн хариуцлагаа ухамсарлан иргэдийн хэрэглээг хангах зорилготой. Мөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд үнэгүй өгч байгаа гэдгийг "Хөвсгөл иргэн" компанийн захирал Д.Отгондулам хэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.9)
    ok sn bn shn buhen ulam delgereh boltugai
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
  • Dashmaa (202.126.89.122)
    sain bn niigem eruul mendiin tuluu
    2020 оны 02 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 58 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 20 цаг 35 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 20 цаг 44 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 21 цаг 6 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 21 цаг 16 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 22 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 23 цаг 38 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top