x

Эрээн хотын Ардын засгийн газар мэдэгдэл гаргажээ

Манай улстай хил залгаа БНХАУ-ын ӨМӨЗО-нд шинэ коронавирусээр өвчилсөн нийт 16 тохиолдол бүртгэгдсэнээс 1 өвчтөн маш хүнд, 1 өвчтөн хүндэвтэр, 396 иргэнийг эмнэлгийн хяналтад авчээ.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг саармагжуулах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар БНХАУ-ын Эрээн хотын Ардын засгийн газраас мэдэгджээ. Үүнд:

  • ӨМӨЗО-руу гаднаас чиглэсэн хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж төмөр зам, иргэний нисэх, авто замын хэсгүүдэд гааль болон холбогдох газар, хэлтсүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах;

  • Хот суурин газрын автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж, зарим бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоох, Хубэй муж руу зорчсон иргэдийг эмчийн үзлэгт хамруулан тандалт судалгааг хийж өвчний тохиолдлыг бүртгэх;

  • Эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд үзлэг, оношилгоо, тандалт судалгааг түргэн шуурхай явуулж сэжигтэй тохиолдлуудыг бүртгэх;

  • Хүн ам олноор цуглардаг газрууд буюу нисэх онгоцны буудал, томоохон худалдааны төвүүд, автобус, метроны буудлуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж иргэдийн биеийн халууныг хэмжиж өвчний тохиолдлыг бүртгэх,

  • Батлагдсан 16 тохиолдол, сэжигтэй 2 тохиолдол тус бүрийг эмнэлгийн хяналтад авч, шаардлагатай эмчилгээг тусгаарлан хийх,

  • Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй албан хаагчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах мөн эмнэлгийн хог хаягдлыг стандарт, шаардлагын дагуу устгах,

  • Нэн шаардлагатай хүнс болон бараа бүтээгдэхүүний хангалтыг сайжруулах, үнийн хөөрөгдлийг зах зээлийн ханшинд барих, маск, ариутгалын бодис, эмийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтмол хангах,

  • Өвчний талаарх мэдээллийг цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсоор ард иргэдэд хүргэх, ард иргэдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор суртал ухуулгын хуудас, самбарыг олон нийтийн газар байршуулах, худал мэдээллийг цахим орчинд байршуулсан тохиолдолд захиргааны арга хэмжээг авах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг ажээ.

Эрээн хотын зүгээс тус хотод амьдарч буй иргэд болон боомтоор дамжин өнгөрч байгаа гадаад улсын иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, Эрээн боомтоор дамжин өнгөрч буй гадаадын иргэд болон ажиллаж, амьдарч байгаа иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэх, цаг үеийн асуудлаар мэдээлэл авч хариулт өгөх зорилгоор 24 цагийн турш ажиллах 7522279 дугаарыг нээсэн гэж Эрээн хотын захиргаанаас мэдэгджээ.

Монгол Улсын Гадаад Хэргийн Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 20 цаг 0 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 20 цаг 37 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 20 цаг 46 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 21 цаг 8 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 21 цаг 18 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 22 цаг 25 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 23 цаг 40 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top