x

Нийслэлчүүдийн хэрэгцээнд 13.8 мянган тонн мах 52.3 тэрбумаар нөөцөлжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын явцыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 20 мянган тонн мах бэлтгэн нөөцлөхөд шаардагдах хөрөнгийн талаар арилжааны банкуудтай уулзалт зохион байгуулсан байна.

Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “2020 оны хаврын махны хангамж үнийг тогтвортой хадгалах ажлыг арилцааны банкны эх үүсвэрээр, өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр, бодлогын гэрээгээр болон хөдөө аж ахуйн бирж зэрэг дөрвөн чиглэлээр хийж байна. Арилжааны банкны эх үүсвэрээр долоон аж ахуйн нэгж энэ сарын 22-ны өдрийн байдлаар 10,805.5 тонн мах бэлтгэсэн байна. Өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр таван аж ахуйн нэгж 1,300 тонн мах бэлтгэсэн.

Хөдөө аж ахуйн биржийн шугамаар  энэ сарын 17-ны байдлаар хоёр аж ахуйн нэгж 545 тонн мах бэлтгээд байна. Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын явцтай танилцахад өнөөдрийн байдлаар нийт 14 аж ахуйн нэгж байгууллага 13,886.7 тонн махыг 52.3 тэрбум төгрөгөөр бэлтгэн нөөцлөөд байна” гэв.

Засгийн газрын 2012 оны 53 дугаар тогтоолын дагуу 2019-2020 оны хаврын хэрэгцээнд зориулан мах бэлтгэн нийлүүлэх ажлыг ХХААХҮЯ арилжааны банкаар дамжуулан аж ахуйн нэгжид зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, шаардагдах зээлийн хүүгийн зардлыг сайдын багцад тусгаж, зохион байгуулж байгаа аж.

Хотын захирагч С.Амарсайхан нөөцийн махны бэлтгэл ажилтай холбогдуулан таван чиглэлээр зөвлөлийн хуралдаанд тэмдэглэлээр үүрэг өглөө. Тэрбээр “Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэн нөөцөлсөн аж ахуйн нэгжээс жижиглэнгээр худалдан борлуулах хүнсний дэлгүүрүүдтэй гэрээ байгуулж, нэмэгдсэн өртгийн албан татвар, нэгдсэн Бар код-той болгох асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон нийслэлийн Татварын газрын дарга Г.Энхжаргал нарт үүрэг болголоо. Махны нөөцлөлт хадгалалтын ажлын үеэр шинэ коронавирус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг онцгойлон анхааруулж байна” гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 59 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 20 цаг 36 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 20 цаг 45 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 21 цаг 7 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 21 цаг 17 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 22 цаг 24 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 23 цаг 39 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top