x

ӨАБНУ-тай мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллана

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамд хоорондын хоёрдугаар Зөвлөлдөх уулзалт энэ сарын 30-ны өдөр ӨАБНУ-ын Претори хотноо боллоо. Талууд хоёр талын харилцааны өнөөгийн байдал болон хамтын ажиллагааг уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, соёлын салбарт өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны сонирхсон асуудлаар санал солилцлоо.

Уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Өмнөд Африкийн талаас Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны яамны Ерөнхий захирлын Ази, Ойрхи Дорнодын асуудал хариуцсан орлогч Анил Сооклал нар тус тус тэргүүлэн оролцов. 

Өмнөд Африкийн тал уул уурхайн салбар дахь ололт амжилт, туршлагаасаа манай улстай хуваалцах, нүүрснээс шингэрүүлсэн хий гарган авах технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зэргээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц боломжийн талаар санал солилцож,  хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хооронд шууд хамтын ажиллагаа тогтоох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх, тус тусын улсад зохион байгуулагдаж буй олон улсын хурал, арга хэмжээнд төлөөлөгчдөө харилцан оролцуулахын ач холбогдлыг тэмдэглэжээ. Энэ хүрээнд 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн форумд Өмнөд Африкийн тал өндөр ач холбогдол өгч, эдийн засаг, бизнесийн өргөн хэмжээний бүрэлдэхүүнтэйгээр оролцохоо мэдэгдсэн байна.

Талууд Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай, Дипломат, албан паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрүүдийг байгуулах чиглэлээр ажиллахаар болов.

Өмнөд Африк улс нь 2020 онд Африкийн холбоог даргалж байгаа бөгөөд энэ хүрээнд Африкийн болон дэлхийн хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй нийтлэг сорилт бэрхшээлийг амжилттай даван туулах чиглэлээр Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Манай хоёр улсын ГХЯ-д хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалт 2011 онд Улаанбаатар хотноо болж байжээ. 2019 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 7,8 сая ам.доллар байснаас манай улс сүлжмэл эдлэл, ноолууран цамц, оношлогооны урвуул зэрэг 2,6 сая ам.долларын бүтээгдэхүүнийг экспортолсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 59 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 20 цаг 35 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 20 цаг 44 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 21 цаг 6 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 21 цаг 16 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 22 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 23 цаг 38 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top