x

Төрийн болон хамт олны золголт зохион байгуулахыг хориглов

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар Цагаан сараар төрийн болон хамт олны золголт зохион байгуулах болон сар шинийн барилдааныг хориглох шийдвэр гаргажээ.

БНХАУ-д дэгдсэн коронавирус 18 оронд илэрч, 7711 хүн халдварлаж, 170 хүн нас барсан бол 120 хүн эдгэсэн байна. Монгол улсад коронавирусээр халдварласан байх 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс нарийн шинжилгээгээр үгүйсгэгдсэн юм.

Хэдийгээр Монгол улсад бүртгэгдээгүй ч Засгийн газар, Улсын онцгой комисс урьдчилан сэргийлэх бүх ажлыг хийж буй юм. Энэ хүрээнд олныг хамарсан золголт болон Цагаан сарын үндэсний бөхийн барилдааныг хязгаарлах болсон хэмээн Улсын онцгой комиссын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэв.

Мөн хуралдаанаар БНХАУ-аас ирсэн иргэдийг түр байрлуулж, үзлэг шинжилгээнд хамруулах байр байгуулах асуудлыг судлах үүргийг ЭМЯ-нд өгчээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “Яамнаас нийслэлийн болон 21 аймгийн бүх эмч нараа цахимаар болон танхимын сургалт тогтмол хамруулж байгаа. Түүнчлэн БНХАУ-аас Монгол Улсад ирж буй иргэдэд онцгой хяналт тавих юм. Халуурсан, ханиалгасан, булчин өвдсөн, хоолоо хуурайшсан, цээжээр хөндүүрлэсэн зэрэг зовиуртай иргэнийг шууд тусгаарлаж байгаа. Энэ бүх дэглэмээ сахиж чадвал вирусээс сэргийлэх боломжтой юм” гэлээ.

БНХАУ-д амьдарч байгаа олон Монгол иргэн эх орондоо ирэхийг хүсэж байгаа тул хилээ хааж болохгүй гэдгийг сайд Н.Энхболд хэлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 19 цаг 59 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 20 цаг 36 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 20 цаг 45 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 21 цаг 7 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 21 цаг 17 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 22 цаг 24 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 23 цаг 39 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top