x

Шенгений визний хураамж нэмэгджээ

Шинэчлэгдсэн Шенгений визийн кодекс ирэх сарын 2-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Шенгений богино хугацааны виз мэдүүлэхэд бол орсон өөрчлөлтүүд ийг хүргэж байна.

Үүнд:

-Шенгений визийн маягтад хэсэгчилсэн өөрчлөлтүүд орсон бөгөөд шинэ маягтыг (DOCX, 49 KB) татаж авна уу

-Шенгений визийн хураамж 60 евро байснаас 80 евро болж нэмэгдсэн болно. 6-12 насны хүүхдийн визийн хураамж 35 евро байснаас 40 евро болж харин 0-6 насны хүүхэд болон Европын холбооны иргэний гэр бүлийн гишүүд визийн хураамжаас чөлөөлөгдөж байгаа нөхцөл нь хэвээр үлдэж байгаа болно. Виз мэдүүлгийн төвийн үйлчилгээний хураамжид өөрчлөлт ороогүй болно.

-Виз мэдүүлгийн өргөдлийг зорчихоор төлөвлөсөн өдрөөс 6 сар хүртэлх хугацааны өмнө мэдүүлэх боломжтой болж байгаа болно. (Визийн кодексийг шинэчлэн найруулаагүй байхад 3 сар хүртэлх хугацааны өмнө мэдүүлэх боломжтой байсан) Мөн зорчихоор төлөвлөсөн өдрөөс хамгийн багадаа 15 хоногийн өмнө виз мэдүүлнэ. Хэрэв дээрх хугацаанд мэдүүлээгүй тохиолдолд Элчин сайдын яамны консулын хэлтэс визийн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй болно!!!

-2020 оны 2-р сарын 2-ны өдрөөс эхлэн Монгол Улсад богино хугацааны шенгений визийн мэдүүлгийг зөвхөн Улаанбаатар хот дахь Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авна. Европын Холбооны иргэний гэр бүлийн гишүүн Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-нд  хандаж виз мэдүүлэх эрх нь хэвээр үлдэж байгаа болно. Мөн дипломат/албан паспорт эзэмшигчид, төрийн/ албан айлчлалын төлөөлөгчид болон хүмүүнлэгийн шалтгааны улмаас нэн яаралтай зорчих гэж буй виз мэдүүлэгчид урьдчилан ЭСЯ-ны Консулын хэлтэстэй утсаар холбогдсоноор хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэн хүлээн авах боломжтой болно. Шенгений визийн асуудлаар бусад ЕХ-ны улсыг төлөөлөн виз мэдүүлгийн өргөдлийг хүлээн авч ажиллахад БНЧУ болон ЕХ-ны холбогдох улстай байгуулсан засгийн газар хоорондын хоёр талын хэлэлцээрийг мөрдөнө.

-Виз мэдүүлгийн шийдвэрийг 15 хоногийн хугацаанд олгох нь хэвээр үлдэж байгаа боловч шинэчилсэн найруулгаар шийдвэрлэх явцыг нэг удаа хамгийн дээд тал нь 45 хоног хүртэлх хугацаанд сунгах боломжтой болж байна.

-Олон удаагийн нэвтрэх эрхтэй/мулть виз олгох нөхцөл шинэчлэгдэн 1 жилийн хугацаатай олон удаагийн нэвтрэх эрхтэй визийг 2 жилийн хугацаанд 1 удаагийн нэвтрэх эрхтэй визээр хууль дүрмийн дагуу 3 удаа зорчсон виз мэдүүлэгчид олгох боломжтой, 2 жилийн хугацаатай олон удаагийн нэвтрэх эрхтэй визийг 2 жилийн хугацаанд 1 жилийн олон удаагийн визийг хууль, дүрмийн дагуу ашигласан виз мэдүүлэгчид олгох боломжтой, 5 жилийн хугацаатай олон удаагийн нэвтрэх эрхтэй визийг сүүлийн 2 жилийн хугацаанд 2 жилийн олон удаагийн визийг хууль, дүрмийн дагуу ашигласан тохиолдолд олгох боломжтой болж байна.

-Европын холбооны иргэдийн гэр бүлийн гишүүдийн визийн үйл явцыг хөнгөвчлөх нөхцөл шинэчлэгдсэн болно.

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 20 цаг 0 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 20 цаг 37 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 20 цаг 46 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 21 цаг 8 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 21 цаг 18 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 22 цаг 25 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 23 цаг 40 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top