x

"Сэжигтэй 14 тохиолдлыг лабораторийн шинжилгээгээр үгүйсгэсэн, 18 сорьцод шинжилгээ хийж байна"

Шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбоотой цаг үеийн асуудлаар Эрүүл мэндйн яам, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд оролцсон ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица: "Өнөөдөр ДЭМБ-ын удирдах албаныхан Ши Жиньпинтэй уулзаж, ярилцсан. Ухань хотод халдварын тархалтыг хязгаарлах, вакцин гаргаж авах талаар хэлэлцсэн. Шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 4,593, сэжигтэй тохиолдол 6,973 байна. Халдвар авсан 132 хүн нас барсан.

БНХАУ-аас гадна дэлхийд 4 бүсийн 14 улсад 56 тохиолдол батлагдсан. Үүнээс 42 тохиолдол нь Ухань хотод зорчсон мэдээлэлтэй байна. Энэ нь БНХАУ-аас бусад оронд дэгдэлт хэлбэрээр тархалт явагдахгүй байгааг илтгэж байна. Халдвар авсан тохиолдлын ихэнх нь эрэгтэйчүүд байгаа бол нас барсан тохиолдын ихэнх нь архаг өвчтэй байна.

Коронавирусийн халдварын дэгдэлт 2003 онд гарсан SARS-н дэгдэлттэй харьцуулахад харьцангүй бага. Халдвар авсан нийт тохиолдлын 20 хувь хатгалгаагаар хүндрэх магадлалтай байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эмчилгээний тал дээр нарийн мэдээлэл гаргахаар ажиллаж байна" гэв.

Мөн тэрбээр "АНУ-д бүртгэгдсэн 5 тохиолдол нь өөрсдөө иргэний үүргээ ухамсарлаж эмнэлгийн байгууллагад хандсан байна. Тиймээс Хятадад сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд зорчсон, халуурсан тохиолдолд эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөж байна.

Халдварт өвчний дэгдэлтийн үед буруу ташаа мэдээлэл их явагдаж, олон нийтийн санаа зовнисон байдал үүсдэг учраас албаны эх сурвалжийн мэдээлэлд итгэхийг хүсье.

Австрали улсын олон улсын эрүүл мэндийн төвийн зохицуулагч байгууллага нь өчигдөр Монгол Улсын иргэн халдвар авсан гэх мэдээллийг Монгол Улсын эрүүл мэндийн төвийн зохицуулагч байгууллага ХӨСҮТ-д дамжуулсан. Үүнээс 3 цагийн дараа халдвар аваагүй, хавьтал гэдгийг дахин илэрхийлсэн" хэмээн нэмж хэлэв.

"Коронавирусийн сэжигтэй 13 хүнийг тусгаарлаад байна"

Монгол Улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар танилцууллаа.

Тэрбээр "БНХАУ-ын эрүүл мэндийн яамнаас авсан мэдээллээр тухайн улсад коронавирусээр өвчилсөн тохиолдол 5,974, нас барсан хүний 132, сэжигтэй тохиолдол 9,239 байна.

Мөн бидэнд ирсэн мэдээллээр дэлхий дахин 976 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 103 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Одоогоор дэлхийн 20 орчим оронд сэжигтэй тохиолдол бүргэгдсэн байна. Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй.

Тандалтын 4 дүгээр долоо хоногийн мэдээгээр Улаанбаатарт амьсгалын замын өвчин амбулаторийн үзлэгийн 14.2 хувийг эзэлж байна. Энэ оны нэгдүгээр сарын 9-29-ны хооронд нийт 36 хүнд тархвал судлалын тандалт, онош тодруулах шинжилгээг хийсэн.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарлаад байна. БНХАУ-аас улсын хилээр орж ирсэн халуурсан 29 зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлан лобаротарийн шинжилгээ хийснээс 14 хүний онош үгүйсгэгдсэн. 18 хүний шилжилгээ хийгдэж байна.

Өчигдөр улсын хилээр нийт 1,966 Монгол Улсын иргэн нэвтэрсэнд холбогдох журмын дагуу тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй" гэв.

"Хэнтий аймагт нас барсан охин А хүрээний H3N2 вирус илэрсэн нь тогтоогдсон"

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Хэнтий аймагт 14 настай охин нэгдүгээр сарын 24-нөөс эхэлж халуурч, 27-ны өдөр тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн ч нас барсан тохиолдол бий. Үүний шинжилгээний хариу өчигдөр гарсан.

Бид шинжилгээ хийхдээ өмнө байсан 21 вирусийг илрүүлэх шинжилгээ болон коронавирусийг илрүүлэх тестүүдийг тавьсан бөгөөд хариугаар А хүрээний H3N2 вирусийн халтгалгааны хүндэрлээс болж нас барсан нь тогтоогдсон" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 20 цаг 1 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 20 цаг 38 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 20 цаг 47 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 21 цаг 8 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 21 цаг 19 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 22 цаг 26 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 23 цаг 41 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top