x

ХХААХҮЯ: Монгол Улс хүнсний хомсдолд орохгүй

Шинэ коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэдийн зүгээс хүнсээ их хэмжээгээр нөөцлөхийг уриалсан, шаардсан мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тарааж, тэр нь хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, эрэлт үүсгэх шалтгаан болоод байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр Монгол Улсын хүнсний зарим гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, үнийн тухай мэдээлэл хийлээ.

ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭНД 354.8 МЯНГАН ТОНН МАХ, 251.5 МЯНГАН ТОНН ХҮНСНИЙ НОГООНЫ НӨӨЦ БИЙ

ХҮН АМЫН ЗОХИСТОЙ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ 158 ХОНОГИЙН ГУРИЛЫН НӨӨЦ БОЛОН 908.6 САЯ ЛИТР СҮҮНИЙ НӨӨЦ БАЙНА

Мөн гурилын үйлдвэрүүдийн хүлээж авсан улаанбуудай болон агуулахад байгаа гурилын хэмжээг жишиж, дундаж нэг хүнд ногдох хэмжээг тооцоход хүн амын зохистой хэрэгцээг 158 хоног хангах нөөцтэй байна.

Хүн амын сүүний жилийн хэрэгцээ 2019 онд 154.8 тонн, сүүн бүтээгдэхүүнийх 174.1 тонн байсан бол нөөц нь 908.6 сая литр байгааг дээрх хүснэгт харуулж байна. 

Ч.Улаан: ДУУЛИАН ШУУГИАНААР ХҮНСЭЭ ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

-"Ойрын өдрүүдэд дуулиан шуугианаар иргэдийн дунд хүнсээ нөөцлөх нөхцөл бий болж байгааг бид залруулах ёстой. Манай улсад стратегийн гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй, үүсэх ямар ч үндэслэл байхгүй. Энэ жил бид дотоодын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний ургац хурааж авсан. Үйлдвэрүүд хэвийн ажиллагаа явуулж байгаагаас гадна тэжээл үйлдвэрлэлд зориулсан будааны хэрэгцээ хангалттай бий.

Түүнчлэн мах, сүү, төмс, луувангийн ч хомсдол үүсэхгүй. Улсын хэмжээнд одоо 9,000 гаруй тонн махыг нөөцлөх ажил ид өрнөж байна. Оны эхнээс л бид махны тайлан баталгаажуулалтыг хийсэн. Яг өнөөдрийн байдлаар 15 мянган тонн махны нөөц үйлдвэрүүд дээр хадгалагдаж байгааг дуулгамаар байна. Төмс, лууван зэрэг ч жилийн турш жигд борлогдож, иргэдэд хүрнэ.

Иймд дуулиан, шуугианаар хүнсээ ихээр нөөцлөх шаардлага байхгүй. Шинэ коронавирусийн халдвар нийгмийн эрүүл мэндийн ноцтой түвшинд хүрээгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд нотолж буй учир иргэд амгалан байх хэрэгтэй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 20 цаг 1 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 20 цаг 37 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 20 цаг 46 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 21 цаг 8 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 21 цаг 18 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 22 цаг 25 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 23 цаг 40 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top