Хятадын Ухань хотод уушигны хатгалгаа буюу шинэ төрлийн коронавирус тархаж, энэ сарын 16-наас хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тэгвэл тус хотод тэмцээнд оролцсон “Дэрэн” клубийн 11 нас хүртэлх багийн хүүхдүүд өнөөдөр шинжилгээнд хамрагдсан байна.
Ухань хотод энэ сарын 15-20-нд зохион байгуулсан хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээнд манай улсаас “Дэрэн” клубийн баг тамирчид оролцжээ. Э.Өнөр-Эрдэнэ дасгалжуулагчийн удирдлага дор Б.Төгөлдөр ахлагчтай U11 баг тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.
Одоогоор Ухань хотод тэмцээнд оролцсон хүүхдүүдийн биеийн байдал сайн, ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд ХӨСҮТ-ийн хяналтад байгаа юм байна.