x

О.Баасанхүү: Хамтын тэтгэврийн тухай хууль зөв, дэмжинэ

УИХ-ын О.Баасанхүүгээс тэтгэврийн шинэчлэлт, Хамтын тэтгэврийн тухай хуулийн талаар байр суурийг нь тодрууллаа.

-Тэтгэврийн шинэчлэл хийх ёстой гэсэн байр суурийг эдийн засагчид хэлж тооцоо судалгаа танилцуулах болсон. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-1960 оноос өмнө төрсөн хүмүүс хөдөлмөрийн дэвтэртэй, нийгмийн даатгал төлдөггүй байсан. Харин үүнээс хойш төрсөн хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан учраас мөнгөн хуримтлал бий. Гэтэл хуримтлагдсан мөнгийг нь төсөвтэй хольж хутгасан, дампуурсан арилжааны банкуудад хийж алдсан асуудал бий. Үүнээс болоод тэдгээр хүмүүсийн мөнгөн хуримтлал байхгүй болсон. Энэ бол маш аюултай асуудал.

-Тэгэхээр тэтгэврийн сангийн энэ хуримтлалыг хэрхэн нөхөж бүрдүүлэх боломж байна вэ?

-Тэр мөнгийг нь байгалийн баялгаар юм уу эсвэл ямар нэг байдлаар нөхөж бүрдүүлэх ёстой. Ингэснээр хүн хуримтлалын хэмжээгээр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэнэ. Нэг ёсондоо хуримтлалаараа амьдралын баталгаагаа хангамаар байгаа юм. Тэтгэврийн мөнгөн хуримтлал гурван шалтгаанаар үгүй болсон. Нэгдүгээрт, төрийн алдаатай бодлого нөлөөлсөн. Энэ нь төсөвтэй нийлүүлсэн явдал. Хоёрдугаарт, албан тушаалтны алдаатай бодлоготой хамаатай. Хариуцсан албан тушаалтнууд мөнгийг нь буруу банканд байршуулсан явдал гарсан. Гуравдугаарт, хуримтлагдсан мөнгө нь тэтгэврийн даатгалын сандаа хүрэлцэхгүй, нөхөж чадахгүй байгаа юм. Ийм учраас төрөөс зайлшгүй мөнгөний нийлүүлэлт хийхээс өөр арга байхгүй.

-УИХ дахь Ардчилсан намын гишүүд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл УИХ-д дахин өргөн барихаар болсон. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Энэ хууль урд нь УИХ-аар батлагдсан байсан ч өнөөгийн эрх баригч МАН хүчингүй болгосон. Уг нь Ардчилсан намын батлуулж байсан тэтгэвэр өвлүүлэх хууль маш зөв. Өөрөөр хэлбэл Хамтын тэтгэврийн тухай хууль юм. Уг хуультай хамт тэтгэврийн мөнгөн хуримтлалын асуудлыг бас шийдэх ёстой гэж харж байгаа.

-Бас нэг асуудал байдаг. Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлчхөөд тэтгэвэр авч чадалгүй, хуримтлуулсан мөнгөнийхөө үр шимийг хүртэлгүй нас барах тохиолдол бий. Энэ мөнгийг хэрхэн шийдэх ёстой юм бэ?

-Хамтын тэтгэврийн тухай хуулиар шийдэх боломжтой. Би УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн өргөн барьсан энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Хуулийн төсөлтэй танилцсан.

-Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх хууль батлагдсан. Энэ хуулиар шийдэлгүй үлдээсэн ямар ямар асуудал байгаа вэ?

-Салхитын мөнгөний ордын ашгаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийг УИХ баталлаа. Энэ хуульд хоёр зүйлийг шийдвэрлээгүй оруулж ирсэн. Цаашид ямар ч хүнд тэтгэврийн зээл авч болохгүй гэсэн асуудал хөндсөн. Мөн тэтгэврийн зээл аваагүй иргэд энэ хуульд огт хамаагүй гэсэн байсан. Би УИХ-ын гишүүний хувьд Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн байр сууринаас хандсан. Энэ нь ядуу тул тусалъя, тэр нь баян учраас үлдээе гэж хүнийг хөрөнгө чинээгээр нь ялгаж болохгүй.

Үүнээс гадна Монгол Улсын байгалийн баялаг нийт ард түмний өмч гэж Үндсэн хуульд заасан. Ийм нөхцөл байдал үүссэн учраас эрх баригчдыг шахсаны үндсэн дээр тэтгэврийн зээл аваагүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер буюу эрхийн бичиг өгье. Нөгөө талаар тэтгэврийн зээлийг зургаан сар хүртэлх хугацаагаар авч болно гэсэн зээлийн эрх нээж өгсөн. Миний хувьд зээлийн хүүг бууруулах тэр дундаа тэтгэврийн зээлийн хүүг гурван хувь болгох байр суурьтай байсан. Үүнээс гадна тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх ёстой байлаа. Нэгдсэн байдлаар тэтгэвэр нэмэгдүүлснээс шалтгаалж ахмадууд харилцан адилгүй тэтгэвэр авч байгаа. Үүнийг өөрчлөх ёстой гэсэн миний байр суурь хэвээрээ үлдсэн.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 23 цаг 30 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top