ШУА-ийн тэргүүлэгчдийн хурлаар академийн Их чуулганы товыг хэлэлцэж ээлжит чуулганыг нэгдүгээр сарын 30-нд хуралдуулахаар тогтоод байсан юм. Гэвч шинэ коронавирусийн эрсдэлтэй холбоотойгоор хойшлогдлоо.
2020 оны эхний Их чуулганаар ШУА-ийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны 2019 оны тайланг хэлэлцэх байсан юм.
Өнөөдрийн ШУА-ийн тэргүүлэгчдийн хурлаар мөн АШУҮИС-ийн харьяанд буй Анагаах ухааны хүрээлэнг ШУА-д харьяалуулах талаар салбарын тэргүүлэх эрдэмтдийн гаргасан хүсэлтийг хэлэлцлээ. Энэ талаар шат дараатай хэлэлцүүлэн шийдвэр гаргах нь зүйтэй гэж Тэргүүлэгчдийн гишүүд үзжээ.