x

Ухань хотод буй 31 монгол оюутны асуудлыг БНХАУ-ын талтай хамтран шийднэ

Дөнгөж сая Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөж, Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. 

ДЭМБ-аас гаргасан сүүлийн мэдээгээр шинэ коронавирусын халдвараар 2001 хүн өвчилж 56 хүн нас барсан байна. Дэлхийн 19 оронд энэ өвчний тохиолдол бүртгэгджээ. Монгол Улстай хил залгаа Шинжан  Уйгар, Хөх хотод мөн өвчний тохиолдол бүртгэгдсэн байна.Өнөөдрийн байдлаар Монгол Улсад уг өвчний сэжигтэй тохиолдол илрээгүй боловч Монгол Улс эрсдлийн гурав дахь үнэлгээгээ хийж "Өндөр эрсдэлтэй" орны тоонд багтсан байна.

Тиймээс өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас ирэх даваа гариг буюу 27-ны өдрөөс эхлэн ЕБС, цэцэрлэг төдийгүй их, дээд сургуулиуд, МСҮТ-үүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна.

Шинэ төрлийн коронавирусыг тандан судалж буй эрдэмтэд, судлаачдын зүгээс уг өвчнийг агаар дуслын болон ахуйн замаар халдварладаг гэж тогтоосон тул иргэдийг гараа тогтмол савандаж угаах, маск буюу амны хаалт зүүх, халдвар тарсан орнуудад зорчихгүй байхыг анхааруулж байна.

Мөн Гадаад харилцааны яам, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагуудад энэ сарын 30-ны дотор хил орчмын явган болон автозамын хөдөлгөөнийг хязгаарлах үүргийг Засгийн газраас өгсөн байна. Харин агаарын болон галт тэрэгний хөдөлгөөнд хязгаарлалт тавиагүй байна.

Одоогийн байдлаар БНХАУ-ын Үхань хотод Монголын 31 оюутан байгаа бөгөөд Хятадын талбай харилцаж тэднийг авчирах үүргийг Боловсролын сайдад өгчээ. Энэ ажлыг маргаашийн дотор зохион байгуулна гэв.

Мөн ХӨСҮТ-д 50 ортой дэлхийн стандартад нийцсэн тусгай тасаг байгуулсан, шаардлагатай тохиолдолд 150 ороор нэмэгдүүлэх боломжтой. ХӨСҮТ нь дэлхийн 120 орны ижил түвшний ижил лабораториудтай харьцдаг, дэлхийн түвшинд оношлогоо шинжилгээгээ явуулдаг. Энд 21 төрлийн вирусыг илрүүлэх боломжтой бөгөөд энэ шинжилгээгээр тогтоогдоогүй тохиолдолд "сэжигтэй" буюу шинэ коронавирус байх магадлалтай хэмээн тооцдог юм байна.

Дэлхийн бусад орнууд ч мөн ийм маягаар шинжилж байгаа. Хятад улс өөрийн оношлууртай болсон. Монгол Улсын хувьд ирэх мягмар гариг гэхэд Япон улсаас оношлуур авахаар болсон тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мөн мэдээллээ.   

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (117.136.79.107)
    Mongoliin tur gej baigaa bol ars irgedee haldvart uvchinii golomt-s tataj avch chadakh n ner turiin asuudal.
    2020 оны 01 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 21 цаг 3 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 21 цаг 39 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 21 цаг 48 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 22 цаг 10 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 22 цаг 20 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 23 цаг 27 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top