x

Трамп, Кимийн уулзалт Сингапур улсад болно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гаригт “Бид уулзалт хийх газар, хугацааг тохирсон. Удахгүй олон нийтэд мэдээлэх болно” хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэж байсан билээ.

Удаан хугацаанд яригдаж байсан  удирдагчдын дээд хэмжээний уулзалт зургаадугаар сарын 12-нд Сингапур улсад болохоор болсныг Дональд Трамп мөн л өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. 

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын нарын уулзалтын талаарх нарийвчилсан асуудлуудыг хэлэлцэхээр өнгөрсөн лхагва гарагт Пхеньянд хүрэлцэн ирсэн. Энэ удаагийн хэлэлцээ нь 2 орны удирдагчийн дээд хэмжээний уулзалт болох орон болон уулзалт хэзээ болох товыг тогтоох зорилготой байв.

Хэлэлцээрийн үеэр дээд хэмжээний уулзалт хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн Панмунжом тосгонд болохгүй гэдэг нь тодорхой болсон. Тэгвэл өчигдөр орой  эцсийн шийдвэрт хүрч, АНУ, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг Сингапурт зохион байгуулахаар ийнхүү тохиролцжээ.

Сингапур улс нь 5.6 сая хүн амтай, зүүн өмнөд Азийн санхүүгийн төв болсон, улс төрийн хувьд төвийг сахисан, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, олон улсын чухал арга хэмжээнүүдийг зохион байгуулах туршлагатай гэдэг үндэслэлээр сонгогдсон гэнэ.

АНУ, Сингапур улсууд бараг хагас зуун жил найрсаг харилцаатай явж ирсэн. 30,000 гаруй Америкчууд Сингапурт амьдарч, Америкийн 4,200 орчим компани тус хот улсад үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Мөн Сингапур улс нь Хүйтэн дайны үед Хойд Солонгостой дипломат харилцаатай байсан цөөхөн хэдэн орны нэг юм. Хойд Солонгосын Элчин сайдын яам байрладаг 47 орны нэг билээ.

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 56 мин Монтенегро улсын түүхийн товч 19 цаг 5 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 11 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 16 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 20 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 24 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top