x

Ноолуурын дөрөв дэх том хэрэглэгч Германд монголчуудыг жигшиж эхэлжээ

Германы ZDF сувгийн “Тамлагдсан амьтны цуст ноолуур” нэвтрүүлэгт “ноолуурыг барьж үзмэгц зөөлөн дулаан мэдрэмж төрдөг, тансаг бүтээгдэхүүн” хэмээн магтсан хүмүүст ямааны хоолой хэрчиж буй бичлэг үзүүлснээр айж жихүүцэн, ноолуур хэрэглэхгүй бодолтой болж буйг үзүүлжээ. 

"Нэврүүлэгийг 2019 оны 12 дугаар сарын 17-нд цацсан байна"

Уг нэвтрүүлэгт Монголын уудам талд бэлчих мал сүргийн дроноор авсан дүрсийг өнгөрсөн онд PETA нийгэмлэгээс гаргасан ямааны хоолойг хэрчиж буй бичлэгтэй эвлүүлэн гаргасан байв. Түүнчлэн ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батхүүгийн яриа болон “Ханбогд Кашемир” компанийн захирал Ч.Ганцэцэгийн малчны хотонд түүхий эд бэлтгэгчтэйгээ уулзсан зэрэг үйл явдалтай хослуулан монголчууд харгис заншлийг тайлбарлаж, төрийн бодлогоо танилцуулсан хоёр цаг гаруйн ярилцлагаас тэс өөр утгаар хэдхэн секундыг эвлүүлсэн байв. 

Түүнчлэн хаан ширхэгт сайн чанарын ноолуур малчны хотноос ээлтэй аргаар бэлтгэдгээ учирласан үйлдвэрлэгч бүсгүй, малчны ярилцлага ч эсрэг утгаараа шингэсэн байв.

Энэ өдрүүдэд ХБНГУ-д “Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020” зохион байгуулагдлаа. Уг үзэсгэлэнд “Говь” ХК-ийн төлөөлөл оролцож, ноолуурын үйлдвэрлэлийн талаар үнэн бодит мэдээллийг хүргэсэн. Үзэсгэлэнгийн үеэр хэд хэдэн гаднын хүн ирж, ямааг зэрлэгээр тамлан ноолуур бэлтгэдэг тухай асуусан аж.

Тиймээс энэ мэдээлэл ервопчуудад хэдийн хүрч, монгол ноолуураас татгалзахад бэлэн байгаа нь тодорхой боллоо. Ирж асуугаагүй олон сая хүн ташаа ойлголттой хэвээр үлдэх эрсдэл үүсжээ.

Дээр өгүүлсэн “Тамлагдсан амьтны цуст ноолуур” нэвтрүүлэгт оруулсан өөр нэг хэсэг нь оны өмнөх хямдралын үеэр дэлгүүрийн үйлчлүүлэгчдээс санал асуулга авсан байна. Тэд “ноолуурыг барьж үзмэгц зөөлөн дулаан мэдрэмж төрдөг, тансаг бүтээгдэхүүн” гэж магтах авч, сэтгүүлч "ямааны хоолой хэрчиж буй бичлэг" үзүүлснээр айж жихүүцэн, ноолуур хэрэглэхгүй бодолтой болж буйг мөн үзүүлжээ. 

Амьтны эрх хамгаалах PETA байгууллагын хашаанд бус өөрийн дураар бэлчдэг, байгалийн зүй тогтлоор ноолуурын үйлдвэрлэл явуулдаг монгол уламжлалт мал аж ахуйг харлуулах гэсэн нь манай ноолуурын дөрөв дэх томоохон харилцагч Герман улсад ийнхүү хүчтэй явж байгаа нь анхнаасаа зорилготой явуулсан ажиллагаа гэдэг нь тодорхой боллоо. 

АНУ-д Гуравдагч хөршийн худалдааны хууль хэлэлцэх гэж буй энэ үетэй давхцан дэлхий нийтэд монгол ноолуурын нэр хүндийг унагах санаархал үйлдвэрлэгчдийн эрх ашигт нөлөөлөхүйц хэмжээнд хүрэх нь. Үүнийг бид өөрсдөө хамгаалж, жинхэнэ эко технологиор бэлтгэдэг, сайн чанарын бүтээгдэхүүнээ зах зээлд хамгаалж үлдэхийн төлөө төр, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэх цаг ирлээ.

"Засгийн газрын мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 21 цаг 3 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 21 цаг 39 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 21 цаг 48 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 22 цаг 10 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 22 цаг 20 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 23 цаг 27 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top