Өмнөд хөрш Сар шинийн баяраа тэмдэглэж буйтай холбоотойгоор Монгол-Хятадын хилийн боомтууд энэ сарын 25-27-нд амарна.
Харин Замын-Үүд төмөр замын боомтоор нэвтрэх олон улсын галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй юм байна.
БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд:
- Замын-Үүд
- Гашуунсухайт
- Булган
- Байтаг
- Хавирга
- Бичигт
- Шивээхүрэн
- Ханги
- Бургастай
- Даян
- Баянхошуу
- Сүмбэрийн боомт нэгдүгээр сарын 25-27-нд амарна.
Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар