x

Шинэ коронавирусын халдвар Монголд орж ирсэн гэх мэдээллийг үгүйсгэлээ

БНХАУ-ыг Үхань хотоос эхлэн дэлхий нийтээр тархаж буй шинэ коронавирусын тархалтын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

Юун түрүүнд өчигдөр олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан "Коронавирусын халдвар Монголд орж ирлээ" гэх мэдээллийг үгүйсгэлээ. Тодруулбал, өчигдөр буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн автобусаар 6 настай эмэгтэй хүүхэд ирснийг түр тусгаарлаж, сорьц аваад ээжийнх нь хамт Хөх хот руу буцаасан байна. Хүүхдээс авсан сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид шинжилж байгаа бөгөөд автобусанд хамт явсан 17 хүнийг шинжилгээний хариу гартал Замын-Үүд зочид буудалд байрлуулсан байна. 

Мөн 23-ны өдрийн 16:50 цагт Бээжин -Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн нэг зорчигчийг/БНХАУ-ын иргэн 23 настай эмэгтэй/ ХӨСҮТ-д түр тусгаарласан, лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа гэв.

Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн хүний тоо 584, нас баралт 17 гэдгийг ДЭМБ-ын албан ёсны мэдээллээс иш татан ЭМЯ мэдээллээ. Нийт өвчлөгсдийн 70 гаруй хувь 40-өөс дээш насныхан байна.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл:

-"Манай улс томуугийн 21 төрлийн вирусийг шинжилдэг. Одоогоор нэг хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээний хариуг хүлээж байна. Тэр нь коронавирусээр өвчилсөн байх магадлалтай хүнтэй хамт зорчиж байсан тул ийнхүү тусгаарлаад байгаа. Ямар нэг шинж тэмдэг илрээгүй.

Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн тохиолдол их бий. Нас баралтын түвшин нь 2.6 хувь байна. Харьцангуй хэлбэрийнх гэсэн үг. Нас барсан хүмүүс нь архаг суурь өвчтэй, шинж тэмдгээ мэдэлгүй эмнэлэгт оройтож хандсан гэх мэтийн түгээмэл шинжтэй байна" гэв.

Коронавирусийн шинэ төрлийн вирус анх гарсан Ухань хотод 200 гаруй монгол оюутан суралцдаг бөгөөд одоогийн байдлаар 17 нь тус хотод байгаа. Тэнд байгаа оюутнуудтайгаа харилцаж, зөвлөгөө өгч байгаа талаар ЭМЯ мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 21 цаг 3 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 21 цаг 40 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 21 цаг 49 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 22 цаг 10 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 22 цаг 21 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 23 цаг 28 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top