x

“Урт цагаан”-ыг нураах цаг болсон

Үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн хөрөнгөөр  барьж, 1958 онд ашиглалтад оруулсан “Урт цагаан”-ы хоёр давхар барилга нурахад бэлэн болжээ. Ерөнхийдөө улаан гэрэл нь асаад удсан гэхэд болно. Ашиглалтын хугацаа дууссан, нураах актыг мэргэжлийн хяналтын байгууллагаас нэлээд эрт буюу 2009 онд гаргаж байв. Түүний дараа 2011, 2014 онд мөн л ийм утгатай актууд гарсан байдаг. Найман мянган ам.метр талбайтай. Нийслэлийн өмчийн III  байр хэмээн нэрлэгддэг. Гэвч нийслэлээс хөрөнгөө мэдээд нурааж чадахгүй байсаар 2020 онтой  золгож байна. Одоогоор дээр дурдсан актууд дээр үндэслэн ашиглалт дууссан тухай албан бичгийг жил бүр л Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас ирүүлдэг ч шийдэж чадахгүй байсаар.

“Урт цагаан”-ы барилга  харагдах байдлын хувьд ямар байгааг хүмүүс сайн мэднэ. Хотын “А” зэрэглэлийн бүсэд, “жуулчны” хэмээх тодот­голтой гудамжинд байрлаж байна. Нийс­лэлийн хэмжээнд ийм нэртэй гудамж нэг л бий. Гэтэл тэнд гадныхан зорьж очоод үзэх зүйл байдаггүй. Харин ч хотын сүр хүчийг доройтуулсан, навсгар, хуучин барилга угтаж байна. Дотор талд нь ороход зарим хэсэгт дээвэр нь цоорсон, цонх, хаалга нь эвдэрсэн, хана тааз хөгцөрсөн, муухай үнэр ханхалсан ийм л байдалтай байна. Цааш асуудлыг ухвал цахилгаан, сантехник шаардлага хангахгүй, дээвэр ханаар хэсэгчлэн нуралт өгөөд эхэлчихсэн, эрүүл ахуйн нөхцөл хангахгүй байна. Мөн уран дархны газрууд олон, тэд химийн бодис хольж өндөр градуст алт хайлуулдаг шатах тослох материал, шатахуун хэрэглэдэг учраас барилга нурахаас гадна шатах, хүний амь насанд эрсдэлтэй олон аюул занал тэнд байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газраас галын өндөр эрсдэлтэйг ч тогтоосоор байгаа. Энэ бүхэн “Урт цагаан”-ы барилгын нас дууссан гэдгийг анхааруулж, сануулаад байгаа юм. Бидэнд мартаж болохгүй гашуун туршлагууд бий. “Нарантуул-2”, “Бөмбөгөр” үйлчилгээний төвийн барилга шатаж олон иргэн эд хөрөнгөөрөө хохирсон түүх бий билээ.

Мэргэжлийн байгуул­лагууд, нийслэлийн зүгээс шаардлага хүргүүлсээр байхад түрээслэгчид нь хүлээж авдаггүй нь хамгийн том асуудал. “Урт цагаан” тэдний өмч биш байтал энэ барилгыг эсэн мэнд байлгахад тэд хамгийн их анхаардаг. Одоо тэнд банк, санхүүгийн байгууллага, цайны газар, оёдол, хувцас засвар, угаалга, үсчин, дархан гээд 200 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ энэ 200 хүний ард 30 орчим түрээслэгч, давхар гэрээ хийж, түрээсийн ашиг олдог. Тэд Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газартай гэрээ хийхдээ түрээсийн төлбөрийг метр квадратыг нь 9000 төгрөгөөр тооцдог байна. Харин цааш нь дам түрээслэхдээ 10 дахин нугалдаг бөгөөд сар болгон дураараа түрээсийн мөнгөө нэмдэг.

Тэгэхгүй бол талбай суллахыг шаарддаг гэсэн гомдол дараагийн түрээслэгч нараас гарсаар ирсэн. “Урт цагаан”-ы нийт ашиглалтын талбай 7600 ам.метр бөгөөд эндээс олж буй  түрээсийн их хэмжээний орлогын өчүүхэн хэсэг нь л нийслэлд очоод, үлдсэн 30 орчим нь үндсэн түрээслэгч гэх хүний халаасыг түнтийлгэдэг нь харамсалтай.

Түүнчлэн сүүлийн хэдэн жил “Урт цагаан”-аас болж нийслэл алдагдалтай ажиллаж эхэлжээ. Нийтдээ 31 иргэн, аж ахуйн нэгж Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газартай түрээсийн гэрээ хийсэн боловч “Дан болон Давхар түрээслэгч” гэсэн нэгэн нэр томъёо энэ газар дээр яригддаг. НИТХ-ын 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай 40 дүгээр тогтоолын дагуу метр квадратыг 4500 байсныг 9000 төгрөг болгожээ. Дээрх 31 иргэн, аж ахуйн нэгж улсад түрээс төлдөг. Гэсэн ч тэд насжилттай барилга нэрийдлээр улсаар түрээсийн үнийг нэмүүлдэггүй.

Өмнө нь нийслэлээс “Урт цагаан”-ы асуудлыг шийдэх гэж үзсэн. Тухайлбал,  2013 онд Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит хурлаар “Урт цагаан”-ыг нурааж, оронд нь шинэ байгууламж барих шийдвэр гаргаж байв. Гэсэн ч түрээслэгчид “Урт цагаан”-ыг нураах сургаар эсэргүүцлээ илэрхийлж, өргөдөл, гомдлоо бариад хууль хяналтын байгууллага руу гүйдэг.

Улмаар түрээсийн хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн хэмээн нийслэлийн өмчийн газраас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байдаг. Бүр 5-400 сая төгрөг гаргаж өгөхийг шахаж шаарддаг байна. Тиймээс энд үйл ажиллагаа эрхэлдэг иргэдийн эрүүл мэндийг бодсон ч, хотынхоо өнгө үзэмжийг анхаарсан ч “Урт цагаан”-ыг шинэчлэх цаг хэдийнэ болсныг Хотын дарга, холбогдох удирдлагууд анзаараасай билээ.

Ийнхүү “Урт цагаан”-ы бодит байдал ийм байна. Түүхийн дурсгалт газраа хамгаалж үлддэг нь аль ч улсын төрийн бодлогод хамаардаг. Харин манай улс түүхийн дурсгалт газруудаа нэг нэгээр нь устгасаар байна. Харин аль хэдийнэ ашиглалт нь дууссан үйлчилгээний барилгаа хэсэг бүлгийн эрх ашгаар байлгасаар байх уу. “Урт цагаан”-ыг нураах цаг болжээ.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 12 цаг 2 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 12 цаг 6 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 12 цаг 10 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 12 цаг 15 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 12 цаг 36 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 12 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 13 цаг 13 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 13 цаг 20 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 13 цаг 47 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 19 цаг 49 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 21 цаг 15 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 21 цаг 27 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 21 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 22 цаг 12 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Уржигдар 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Уржигдар 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Уржигдар 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Уржигдар 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Кристофер Ноланы трауматай Одиссей Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ...
Top