x

Японы буцалтгүй тусламжаар 123-р цэцэрлэгийн өргөтгөлийг барина

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Энэ сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюкитай 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Засаг дарга Ч.Раднаабазар: "Юуны өмнө Налайх дүүрэгт хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бий болгон, сургалтын орчныг шинэчлэх асуудалд жинтэй хувь нэмрээ оруулан Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлж буй Япон улсын Засгийн газар, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яаманд дүүргийн ард иргэдийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Японы Засгийн газраас үзүүлж буй энэхүү буцалтгүй тусламж нь дүүргийн цаашдын ирээдүй болсон сургуулийн өмнөх боловсролын насны хүүхэд багачуудын оюуны хөгжилд оруулж буй чухал хувь нэмэр бодит үр дүн билээ. Бидний хамтын ажиллагаа цаашид тал бүрийн салбарт улам бүр өргөжин дэвжихийн ерөөлийг дэвшүүлж эрүүл энх сайн сайхан бүхнийг дүүргийн ард иргэдийн зүгээс болон хувийн зүгээс хүсэж байна" хэмээн талархлаа илэрхийлсэн юм.

Тус дүүрэгт одоогоор Ерөнхий боловсролын 5 сургууль, сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчит 8 цэцэрлэг, төрийн бус 6 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 3750 хүүхэд байгаагаас сургуулийн өмнөх боловсролд 2581 хүүхэд хамрагдаж байгаа юм.

123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг энэ оны ёс дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Өргөтгөл ашиглалтанд орсноор нэмж 50 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж бүрдэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 21 цаг 3 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 21 цаг 40 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 21 цаг 49 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 22 цаг 10 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 22 цаг 21 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 23 цаг 28 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top