x

Өрсөлдөөний тухай хууль болон зарим хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг яаралтай УИХ-д өргөн мэдүүлнэ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны үйл ажиллагааны тайланг тус газар болон Шадар сайдын Ажлын албанаас хариуцан танилцуулж УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэв.

Хурлаар иргэд, хэрэглэгчдийн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар зарим ажлуудыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хуралдаанаар махны үнийн өсөлтийг зохицуулах, дотоодын үйлдвэрлэл, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжих, худалдаа, үйлчилгээний салбарт тусгай зөвшөөрөл олголт, хариуцлагыг дээшлүүлэх зэрэг олон асуудал хөндөгдлөө.

Түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чадавхийг бэхжүүлэх, хараат бус, бие даасан байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг сайжруулна. Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлаар шийдвэрлэх бэлтгэл ажлыг хангах, орон нутагт эдгээр хуулийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор орон нутагт тус агентлагийн орон тооны улсын байцаагч, хяналт шалгалтын автомашинтай болгох, компьютер, техник хэрэгслийг шинэчлэхэд шаардлагатай төсвийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай зэрэг асуудлыг Улсын Их Хурлын гишүүд хөндөж байсан юм.

Ингээд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны үйл ажиллагааны талаархи тайлан, мэдээлэлтэй холбогдуулан дараахь ажлуудыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгөгдсөн байна. Үүнд:

-  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чадавхийг бэхжүүлэх, хараат бус, бие даасан байдлыг хангахад чиглэгдсэн эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг яаралтай УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх.

-  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг орон нутагт улсын байцаагчтай болгох, хяналт шалгалтын автомашинтай болгох, компьютер, техник хэрэгслийг шинэчлэх зэрэг ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай төсөв, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газарт чиглэл хүргүүлэх.

-  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт махны үнийн өсөлтийг зохицуулах, дотоодын үйлдвэрлэл, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжлэг үзүүлэх зэрэг аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдээс Улсын Их Хурлын байнгын хороонд хандан ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх талаар тодорхой ажил зохион байгуулж танилцуулахыг тус тус үүрэг болгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 21 цаг 4 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 21 цаг 40 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 21 цаг 49 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 22 цаг 11 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 22 цаг 21 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 23 цаг 28 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top