x

Шинэ нисэх буудлыг гэрээт хугацаанд нь ашиглалтад оруулах үүрэг өгөв

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэх “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” компанийн төлөөллийг хүлээн авч уулзаж, нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажил, цаашид хэрэгжүүлэх ажлын календарьчилсан төлөвлөгөөний талаар ярилцаж, менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зарчмын асуудлуудаар хоёр тал санал солилцон, ерөнхий байр суурьт хүрчээ.

Компанийн удирдлагын зүгээс ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа ба шинэ нисэх буудлыг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулахаар талууд шуурхай хамтран ажиллаж байгаа талаар салбарын сайдад танилцуулсан байна.

Засгийн газрын тогтоолоор шинэ нисэх буудлыг “Чингис Хаан” олон улсын нисэх буудал, одоогийн нисэх буудлыг “Буянт Ухаа” нэртэй байхаар тус тус шийдвэрлэсэн. Энэ талаар ирэх 4 дүгээр сарын 23-ны дотор олон улсад мэдээлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа ба гэрээт хугацаандаа багтаан шинэ нисэх буудлын үйл ажиллагааг жигдрүүлж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг Б.Энх-Амгалан сайд үүрэг болгов.

Агаарын харилцааны тухай Монгол улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн хоорондын хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд “МИАТ” ТӨХК хуваарьт нислэг үйлдэж байгаа бол Улаанбаатар-Фүкүока-Улаанбаатар, Улаанбаатар-Осака-Улаанбаатар, Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийн шугамыг “Аэромонголиа” ХХК-д хуваарилж, хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр нэмж томилоод байгаа билээ.

Мөн “МИАТ” ТӨХК нь Япон Улсын “Жапан Эйрлайнс” компанитай Токио, Осака хотоос Канад, Энэтхэг, Австрали, Сингапур, Вьетнам чиглэлд маркетингийн агаарын тээвэрлэгчээр нислэг гүйцэтгэхээр болоод байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (59.153.115.114)
    Хөшгийн хөндий гэх нэршил муугын ёртой нэр биш
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (59.153.115.114)
    Цаг агаарын хүнд нөхцөлд онгоц нисэх чадвар сайжирсан
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 21 цаг 5 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 21 цаг 42 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 21 цаг 51 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 22 цаг 13 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 22 цаг 23 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 23 цаг 30 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top