x

“Өгөөж-Чихэр боов” сар шинийн хэвийн боов, суурь еэвэнгээ үйлдвэрлэж эхэллээ

Хүнсний манлай ууган үйлдвэр “Өгөөж-Чихэрбоов” компани өвлийн дунд сарын шинийн 22-ны билэгт сайн өдөр Төмөр хулгана жилийн сар шинийн баярт зориулсан хэвийн боов, тавгийн суурь еэвэнгээ үйлдвэрлэж эхэллээ.

Энэ өдөр “Өгөөж-Чихэр боов” компанийн чаналгын цехэд хамба лам Гончигсүрэн тэргүүтэй Түвдэнпэлжээлин хийдийнхэн залран ирж өрх гэр, Монгол хүн бүрийн өөдлөн дэвжих буян заяа, аз хийморийг тэгшитгэх Очирваань бурханы ерөөл айлдаж, Отгонтэнгэр хайрханы Бадархундага рашааныг арвижуулан хэвийн боовны зуурмагт шингээн хийх ёслол гүйцэтгэлээ.

“Өгөөж” брэндийн “Угалз” хэвийн боовны энэ жилийн онцлогийг сонирхуулахад:

-Итали, Герман улсад үйлдвэрлэгдсэн тусгай техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр үйлдвэрлэж байгаагаас гадна “Алтантариа” компанийн “ширхэгтэй” дээд гурилыг тослог сайтай цөцгийн тосоор багсарч, лабораторийн шинжилгээгээр үйлдвэрлэлд тэнцэх нь батлагдсан цэвэр монгол шар тосоор бэмбийлж үйлдвэрлэж байна.

-Мөн өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа хэдий ч сар шинийн баярт эртнээс зэхдэг азай буурал хэрэглэгчдэдээ зориулан хэвийн боовныхоо үнийг 2-р сарын 06-ны өдрийг дуустал 1 ширхгийг нь 3100 төгрөгнөөс 2550 төгрөг болгон хямдруулаад 15, 21, 25 ширхгээр савласан хайрцаг бүрт Өгөөжийн бүтээгдэхүүнийг 14 хоногоос 1 жилийн хэрэглээ, цахилгаан бараа, гал тогооны тавилга хожих азтанг тодруулахаас гадна Супер азтан  “ТУРК”-д аялах эрх хожих сугалаатай худалдаалах ажээ.

-Сугалаа 2 үе шаттай явагдах бөгөөд 1-р үе шатны сугалаанд хамрагдсан хэрэглэгчид 2-р ээлжийн сугалаанд давхар оролцох давуу талтай.

-Эхний тохирол: 2020.01.17-ноос 2020.02.06-ны дотор “Угалз” хэвийн боов худалдан авч, бүртгүүлсэн хэрэглэгчдээс нарийн боовны 14 хоногийнхэрэглээ хожих 80 азтан, цахилгаан бараа хожих 1 азтан, гал тогооны тавилга хожих 1 азтанг 2020.02.08-ны Бямба гарагийн 18 цагаас TВ5 телевизээр тодруулна.

-Сүүлчийн тохирол: 2020.01.17-ноос 2020.02.23-ны дотор “Угалз” хэвийн боов худалдан авч, бүртгүүлсэн хэрэглэгчдээс нарийн боовны 14 хоногоос 1 жилийн хэрэглээ хожих 44 азтан, цахилгаан бараа хожих 2 азтан, “ТУРК”-д аялах эрх хожих 1 азтанг тодруулах ажээ.

Энэ сурвалжлагыг бэлтгэж байхад Төмөр хулгана жилийн сар шинийн хэвийн боовны түрүүч өнгө зүс, амт сайтай гарч байсны зэрэгцээ ажилчдынх нь сэтгэл, хөдөлмөрөө шингээн үйлдвэрлэж байгаа энэ хэвийн боовоор нийслэлийнхэн төдийгүй Монгол орны өнцөг булан бүрт олон өрх сар шинийн тавгийн идээгээ засдагийг санан бахархах сэтгэл төрж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 21 цаг 3 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 21 цаг 39 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 21 цаг 48 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 22 цаг 10 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 22 цаг 20 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 23 цаг 27 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top