x

Малайзын парламентын сонгуульд сөрөг хүчний эвсэл түүхэн ялалт байгууллаа

Өчигдөр Малайзад парламентын ээлжит сонгууль боллоо. Энэ удаагийн парламентын сонгуульд тус улсын сөрөг хүчний эвсэл анх удаа түүхэн ялалт байгууллаа гэж олон улсад мэдээлж байна.

Малайзын парламентын сонгууль өчигдөр өглөө 8 цагт эхэлж, оройн 17 цаг хүртэл сонгогчдын саналыг хэсгийн хороод дээр авсан. Энэ удаагийн сонгуульд санал өгөх эрхтэй 14,3 сая сонгогч байна гэж бүртгэгдсэнээс, 10,8 сая буюу нийт сонгуулийн санал өгөх эрхтэй сонгогчдын 76 хувь нь саналаа өгсөн байна. Энэ нь өнгөрсөн 2013 онд болсон сонгуультай харьцуулахад 9 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Малайзын сонгуулийн ерөнхий хорооны мэдэгдэж байгаагаар одоогийн Ерөнхий сайд Нажиб Разакийн тэргүүлдэг эрх баригч Үндэсний Фронт нам парламентын 222 суудлын ердөө 79 суудлыг л авсан байна. Харин ерөнхий сайд асан Махатхир Мохамадын тэргүүлсэн сөрөг хүчний намуудын эвсэл, энэ удаагийн сонгуульд 113 суудлыг авч ийнхүү парламентад олонх болж байна.

Үлдсэн 30 суудлыг бусад нам эвсэл авчээ. Ийнхүү, Үндэсний Фронт нам, 1956 онд байгуулагдаж, Малайзыг 1957 онд тусгаар тогтносноос нь хойш төрийн эрхийг тасралтгүй 61 жил дангаар удирдаж ирсэн эрхээ анх удаагаа сөрөг хүчинд шилжүүлэн өгөхөөр болж байна. Өдгөө, 92 настай Махатхар Мохамад Малайзын ерөнхий сайд болсноор дэлхийн хамгийн хөгшин настай удирдагч болох юм гэж мөн олон улсад мэдээлж байна. Сөрөг хүчнийхэн улс оронд авилга хээл хахууль хүчээ авч байгааг байнга шүүмжлэн энэхүү бусармаг байдлыг үгүй хийнэ гэсэн амлалтаар суудлынхаа тоог чамгүй нэмэгдүүлж чадсан гэж ажиглагчид үзэж байна.

Монголын мэдээ

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.143.16)
    монгол хүүхнийг дэлбэлж алсан хэрэг илрэх болтугай
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 56 мин Монтенегро улсын түүхийн товч 19 цаг 5 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 11 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 16 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 20 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 23 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top