x

Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бие даасан нэгжтэй боллоо

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т ”Тухайн орон нутгийн хүн амын тоо, эрүүгийн болон нийгмийн хэв журмын нөхцөл байдлыг харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн алба хаагчдаас бүрдсэн нэгжтэй байж болно” гэж заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын үр дүнг сайжруулж, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/301 дүгээр тушаалаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийг байгуулжээ.

Тус хэлтэс нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах аж.

Улсын хэмжээнд 2019 онд 35,124 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4,696 хэргээр буюу 13.0 хувиар буурч, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 985 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 85 хэргээр буюу 7.9 хувиар буурсан бол зөрчил өмнөх оноос 53.9 хувиар өссөн дүнтэй байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 922 буюу 93.6 хувийг хөнгөн, 63 буюу 6.4 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж, 50.2 хувь нь Улаанбаатар хотод, 49.8 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 459 буюу 46.6 хувь нь согтуугаар, 89 буюу 9.0 хувь нь эмэгтэй хүн үйлдсэн байна.  

Энэ төрлийн гэмт хэрэг:

  • гэр, орон сууцанд 839 буюу 85.2%,
  • гудамж талбайд 65 буюу 6.6%,
  • бусад газар 49 буюу 5.0%
  • олон нийтийн газарт 27 буюу 2.7%
  • аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад тус тус 2 буюу 0.2%
  • төрийн байгууллагад 1 буюу 0.1 хувь нь  үйлдэгдсэн байна.

Эх сурвалж: ЦЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 13 цаг 5 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 13 цаг 10 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 13 цаг 13 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 13 цаг 18 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 13 цаг 40 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 13 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 14 цаг 16 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 14 цаг 23 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 14 цаг 51 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 20 цаг 53 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 22 цаг 19 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 22 цаг 31 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 22 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 23 цаг 15 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Уржигдар 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Уржигдар 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Уржигдар 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Уржигдар 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Кристофер Ноланы трауматай Одиссей Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ...
Top