x

Ирэх сараас тэтгэвэр 8 хувиар нэмэгдэнэ

Энэ оны эхнээс дагаж мөрдөж буй, Нийгмийн даатгалын хуулиудад орсон өөрчлөлтүүдийн талаар өчигдөр НДЕГ-аас мэдээлсэн билээ.

Энд мэдээлэгдсэнээр, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 8 хувиар нэмжээ. Үүнд улсын төсвөөс энэ онд 150.6 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Мөн зарим иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Үүнд ямар иргэд хамрагдаж буй талаар НДЕГ-ын дэд дарга Г.Саран дараах мэдээллийг өглөө. 

-Өнөөдрийн байдлаар, Нийгмийн даатгалын сангаас нийт 423 мянган тэтгэвэр авагч байгаа. Улсын төсөвт 154 тэрбум төгрөг тусгагдсан байгаа. 2 дугаар сарын 1-нээс өмнө тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлнэ. 

Нийгмийн даатгалын тухай хуульд нэг том өөрчлөлт орсон юм. Хуучин БНМАУ-ын Тэтгэврийн тухай 1990 оны хуулиар 1991-1994 оны хооронд 4 үндэслэлээр тэтгэврээ тогтоолгосон иргэд байгаа. 

Энд төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 нас хүрсэн эхчүүд, мөн төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн, 20-иос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй тэтгэврээ тогтоолгосон эхчүүд, нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж, нас харгалзахгүй нөхцөлөөр тогтоолгосон эмэгтэй, нийтдээ 32-оос дээш жил ажиллаж, 55 нас хүрсэн эрэгтэйчүүд хамрагдаж байсан юм. 

Дээрх үндэслэлээр тухайн үедээ нийт 44 мянган иргэн тэтгэврээ тогтоолгож байв. Үүнээс одоо 21 мянга нь тэтгэврээ авч байгаа. Дээрх иргэдийн тэтгэврийг энэ нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа гэв.

Мөн тэтгэврийг дараалсан 7 жилийн дунджаас буюу 84 сараар бодож тогтоох болжээ. Тухайн иргэн өөрөө ажилласан жилийн болзлыг хангасан, өөрөөр хэлбэл 20 жил 9 сар ажилласан бол 55 болон 60 нас хүрсэн иргэн тэтгэврээ бүрэн тогтоолгох боломжтой юм байна. 

Өмнө нь 60 сарын дунджаар тэтгэвэр тогтоодог байхад их өндөр хэмжээгээр 5 жил дараалж төлөөд хэт өндөр хэмжээгээр тэтгэврээ тогтоолгох боломжтой байсан тул хуульд өөрчлөлт оруулснаар Тэтгэврийн даатгалын сангийн ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулах, дээрээс нь тэтгэврийг илүү бодитой тогтоолгох үндэслэлийг бий болгож байна  гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 7 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 16 цаг 54 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 17 цаг 19 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 17 цаг 33 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 17 цаг 36 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 17 цаг 38 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 17 цаг 57 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 19 цаг 42 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 19 цаг 43 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 19 цаг 54 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 21 цаг 50 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 23 цаг 23 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09
Top