x

Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг өнөөдрөөс тарааж эхэллээ

Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шахмал түлшний хэрэглээний асуудлаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 16 өрхийн 32 иргэн угаарын хийнд хордсон гэх дуудлага мэдээлэл өгснөөс нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, хүндэрсэн тохиолдол өөр гараагүй гэв.

Энэ долоо хоногоос угаарын хий мэдрэгч төхөөрөмж тараах ажил албан ёсоор эхэлж байгаа бөгөөд өнгөрөгч бямба гаригт ирсэн 20,000 төхөөрөмжийг төвийн зургаан дүүрэгт тараах хуваарь гарчээ.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек:

-"Өчигдөр НЗДТГ-т дүүргүүдийн Засаг дарга нарыг дуудаж, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг хэрхэн тараах асуудлыг шийдэж, дүүргүүд рүү хүргүүлсэн. Өнөөдрөөс айлуудад тарааж эхэлнэ.

Угаарын хий мэдрэгч төхөөрөмж улаан, шар, ногоон гурван өнгийн гэрэлтэй. Улаан гэрэл асвал угаарын хий мэдрэгдсэн гэсэн үг. Тиймээс улаан гэрэл ассан тохиолдолд тасалгаандаа агаар сэлгэлт хийх ёстой. Ногоон гэрэл 30 секунт тутамд асаж байвал хэвийн ажиллаж байна гэж ойлгоно. Шар гэрэл асвал төхөөрөмжид ямар нэгэн гэмтэл гарсан гэсэн үг.

Олон улсын стандартын дагуу агаар дахь угаарын хийн хэмжээ 30 ppm хэмжээнд хүрээд 120 минут болвол дуут дохио өгөх бөгөөд дээд тал нь 85 децибел хүртэл чанга дуу гаргадаг.

 

Төхөөрөмж тараах ажлыг нийслэлийн төр захиргааны албан хаагчид болон 4,200 сайн дурын ажилтнууд хийх бөгөөд өрх бүрт гарын авлага өгнө. Гарын авлага хоёр хувь бөгөөд тус бүрийн ард гарын үсэг, гэрийн хаяг, огноо, регистрийн дугаар гэх мэт мэдээллийг бичиж, нэг хувийг дүүрэг архивлан хадгална" гэв.

Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн дараагийн 60,000 ширхэг нь энэ бямба гарагт ирж, төхөөрөмж тараах ажил тасралтгүй үргэлжилнэ гэдгийг албаныхан хэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 13 цаг 6 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 13 цаг 10 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 13 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 13 цаг 18 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 13 цаг 40 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 13 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 14 цаг 16 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 14 цаг 23 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 14 цаг 51 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 20 цаг 53 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 22 цаг 19 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 22 цаг 31 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 22 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 23 цаг 16 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Уржигдар 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Уржигдар 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Уржигдар 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Уржигдар 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Кристофер Ноланы трауматай Одиссей Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ...
Top