x

Улсад томоохонд тооцогдох бүтээн байгуулалтууд Хонгор нутагт хийгджээ

УИХ-ын гишүүн М.Билэгтийн санаачилга, дэмжлэгээр орон нутгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг стандарт нөхцөлд хүргэх бүтээн байгуулалтууд Баянхонгор аймагт ашиглалтад орж, үйл ажиллагаа нь жигдэрч байна.

Тухайлбал, Баянхонгор аймгийн “Эрдэнэмандал” ахлах сургууль ирээдүйн улс, тив, дэлхийн аваргууд хичээллэх спорт заалтай болж, орчин үеийн стандарт бүхий тоноглолтой тус зааланд хүүхэд багачууд  олон уралдаан тэмцээнийг амжилттай зохион байгуулдаг болжээ.

Нийт 38.4 х 24-ийн харьцаатай талбайтай, зориулалтын зургаан өрөө тасалгаа бүхий ийм спорт заал арван жилийн сургуулиудад бүү хэл улс, аймгийн хэмжээнд байхгүй юм.

Улсын төсвийн 936,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан, хойморт нь Монгол Улсын төрийн болон олимпын далбааг залан байрлуулсан заалнаасаа хүүхэд багачууд салахаа больсон талаар тус сургуулийн биеийн тамирын багш ярьж байлаа.

“Эрдэнэмандал” ахлах сургуульд мөн 100 хүүхдийн дотуур байр барьж байна. Малчидын хүүхэд голдуу суудаг хуучирч муудсан дотуур байрыг шинээр солих нь УИХ-ын гишүүн М.Билэгтийн орон нутгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг стандарт нөхцөлд аваачихаар дэвшүүлсэн бодлогынх нь нэг юм.

Үүнээс гадна Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2, 7, 9 багийн айл өрхийн хүүхдүүдэд зориулж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  280 хүүхдийн ортой томоохон цэцэрлэгийг 2018-2019 барьж ашиглалтад оруулсан байна.

Орчин үеийн шийдэл загвараар барьсан тус 16 дугаар цэцэрлэг 12 бүлэгтэй, 40 багштай, цэцэрлэгүүдийн анги бүлгүүдээс гадна балчируудад зориулсан тоноглол бүхий биеийн тамирын болон урлаг соёлын заалтай гэдгээрээ улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох цэцэрлэгүүдийн нэг болжээ.

Орчин үеийн стандарт тохижилт бүхий энэхүү цэцэрлэгийг барьж байгуулахын тулд шийдвэр гаргах түвшинд идэвхийлэн ажилласан УИХ-ын гишүүн М.Билэгтэд цэцэрлэгийн хамт олон талархал илэрхийлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.31.11)
    мундаг шүү та. Үнэхээр мундаг байна. Хүүхэд залуучуудын өмнөөс баярлалаа. Улам их амжилт хүсье.
    2020 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.40.82)
    Овоо шдээ
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 22 цаг 15 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 22 цаг 52 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 23 цаг 1 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 23 цаг 23 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 23 цаг 33 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top