x

Утаа мэдрэгч суурилуулах ажлыг удаашруулсан албан тушаалтанд хариуцлага тооцно

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдлаа. Хуралдааны үеэр Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд сайжруулсан түлшний тээвэрлэлтийн талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээлэл хийлээ.

Сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлтийн төлөвлөгөө, тээвэрлэх маршрутыг нарийвчлан гаргаж тээвэрлэлтийн ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ажлын хэсэг гарсан. Үүний үр дүнд одоогийн байдлаар 11 аж ахуйн нэгж болон 10 төрийн байгууллага тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж. 

Өнөөдрийн байдлаар 383 цэгт өдөрт 3,052 тонн түлш хүргэгдээд байна. Өнгөрсөн онд нийт 196,560 тонн түлш тээвэрлэсэн бол 2020 онд 660 мянган тонн түлш тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэв.

Хөдөлгөөнт эргүүлийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл сунгалаа

Сайжруулсан түлшний борлуулалтын урамшуулал, тээвэрлэлтийн санхүүжилт, зарцуулалт болон угаарын хий мэдрэгчийн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек товч мэдээлэл хийлээ.

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулахаар үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд ирсэн угаарын хий мэдрэгчийг Стандарт хэмжилзүйн газарт бүртгэлжүүлэх ажил хийгдээд дуусч байна гэв.

Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан угаарын хий  мэдрэгчийг иргэдэд түгээх ажлыг удаашруулсан, эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг НЗДТГ-ын дарга Р.Батрагчаад үүрэг болголоо.

Улаанбаатар хотод онцгой дэглэм тогтоож ажиллаж байгаа энэ үед комиссын гишүүдийг эрхэлсэн ажилдаа эзэн болж хариуцлагатай ажиллахыг үүрэг болгоод, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хөдөлгөөнт эргүүлийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл сунгалаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 22 цаг 16 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 22 цаг 52 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 23 цаг 1 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 23 цаг 23 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 23 цаг 33 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top