x

Туршилтад оруулах угаарын хий мэдрэгчийг СХЗГ-т ирүүлээгүй байна

Стандарт, хэмжил зүйн газраас угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн стандартын талаар мэдээлэл хийлээ.

Монголд гадна орчны агаарын бохирдлыг хэмждэг итгэмжлэгдсэн дөрвөн лаборатори бий. Харин угаарын хий мэдрэгч нь дотоод орчныг хянана, мөн анх удаагаа манай улсад орж ирж байгаа учир туршилтуудыг хийхийн тулд ажлын хэсэг байгуулна гэв. 

Хэмжил зүйн газрын дарга Д.Дамбасүрэн:

-Төхөөрөмжүүд ямар түвшнээр хэмжих, ямар стандарттай байх, өрх гэрт аль байрлалд суурилуулах нь тохиромжтой вэ зэргийг ажлын хэсгийн дүгнэлтээр тодорхой болно. Хэрэв төхөөрөмжүүд ирээд манайд туршигдаж, стандартыг батлавал цаашид хүндрэл, ямар нэг асуудал үүсэхгүй. 

Туршилтыг хийхдээ лабораторийн орчинд тусгай камер байрлуулж, угаарын хийн янз бүрийн нэгдлүүдийг хэр мэдэрч байгааг хэмжих бөгөөд өнөөдрийн байдлаар туршилт хийх төхөөрөмжийг Стандарт, хэмжил зүйн газарт ирүүлээгүй байна гэв.

Товчоор хэлбэл, өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг "Стандарт, хэмжил зүйн газраас стандарт боловсруулахгүй цаг хугацаа алдаж байна" гэх мэдээллийг залруулах зорилгоор хийсэн аж.

Угаарын хий мэдрэгчийн стандартыг боловсруулах төсөлд мэдрэгч төхөөрөмж нь дотоод орчинд угаарын хийн концентраци

-30 ppm болоход 120 минут,

-50 ppm болоход 60 минутын турш түгшүүрийн дохио өгч,

-100 ppm болсон үед 10 минутын турш дохио өгдөг байхаар боловсруулжээ.

Харин ppm нь ямар түвшинд байх нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг тэд хариулж чадсангүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 22 цаг 17 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 22 цаг 54 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 23 цаг 3 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 23 цаг 25 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 23 цаг 35 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top