x

АТГ: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2 дахь шат эхэллээ

Авлигатай тэмцэх газрын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өчигдөр болж, өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар болон ирэх онд дэвшүүлсэн зорилтуудаа хэлэлцжээ. Мөн АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нийт алба хаагчдад үүрэг чиглэл өгсөн байна.

Үүнд:

  • Авлигатай тэмцэх газрын ойрын хугацаанд баримталж ажиллах бодлого, чиглэлийг багтаасан 4 жилийн стратеги төлөвлөгөө батлагдсан. Нийт хэлтэс, албад энэхүү стратеги төлөвлөгөөтэй уялдуулан үйл ажиллагаагаа төлөвлөж ажиллах;
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2 дахь шат эхэлж байна. Тиймээс хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах. Засгийн газар, яам, агентлагийн хариуцан хэрэгжүүлэхээр заасан ч өнөөг хүртэл тунхагийн шинжтэй байгаа зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллах;
  • Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажилд бодит ахиц дэвшил гаргах. Авлигатай тэмцэх газар байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл төрийн албан хаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр хангалттай ажилласан. Одоо хууль зөрчвөл хатуу хариуцлага ярих хэрэгтэй. Харин авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг иргэд рүү чиглүүлж явуулна. Иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлж, чадавхжуулан хүчтэй хяналтын тогтолцоо бий болгох;
  • Нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах ажилд өөрчлөлт, шинэчлэлт хийгдэнэ. Үүнд үйл ажиллагаагаа уялдуулан чиглүүлэх. “Үндэслэлгүй хөрөнгөжих” зөрчлийн шийдвэрлэлтийн түвшинг ахиулах, “эрх бүхий албан тушаалтан”-уудыг чадахижуулах;
  • Иргэд, олон нийт Авлигатай тэмцэх газраас нэг л зүйлийг хүсдэг. Тэр нь эрүүгийн хэргийн шийдвэрлэлт юм. Тийм ч учраас сүүлийн хагас жилд олны анхаарал татсан, нийгэмд хүлээлт үүсгэсэн авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэхэд удирдлага, зохион байгуулалтаар хангаж, түлхүү анхаарал хандуулан ажиллалаа. Үүний үр дүн ч гарч хуульд заасан харьяаллын 1,559 үйлдэлтэй, 481 холбогдогчтой, 1,300 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Нийт шалгасан хэргийн 156 буюу 12.0 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн. Үүнээс 68 хэрэг буюу 43.6 хувь нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн дүнтэй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 62.7 хувьтай байна. Мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд шуурхай явуулахад анхаарч ажиллах;
  • Нийт албан хаагчдаас албаны нууцлал хангаж, хувийн ур чадвар, өндөр ёс суртахуун, ёс зүйтэй ажиллахыг хатуу шаардах болно гэв.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 22 цаг 18 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 22 цаг 55 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 23 цаг 4 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 23 цаг 25 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 23 цаг 36 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top